Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1, 2, 3, 6 дугаар багуудад 1181 толгой мал шүлхийгээр өвчилсний 412 нь үхэр, бусад нь хонь, ямаа байв. Тэдний дийлэнхийг журмын дагуу устгалаа. Уг өвчин зургаадугаар сарын 18-наас илэрсэн. Халдварын тархалт намдсан, гол голомтоос өөр газарт тархаагүй. Сагсайтай ойр орчмын таван суманд онцгой хорио цээр тогтоосон