2016 он дөнгөж гараад 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, аймгуудад эхний ээлжинд хуваарилжээ. Ингэснээр 6500 тонн өвс үнэгүй хүргэх, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Увс болон өвөлжилт хүндэрсэн бусад аймгуудад 1.2 тэрбум төгрөг шилжүүлэн, 4500 тонн өвсний хуваарилалт хийлээ. Мөн 20 гаруй машин олгосон.