“Boeing 737 Max” онгоцны программын шинэчлэлийг хийж дуусжээ
ВАШИНГТОН. /CNN/. “Boeing” компани “737 Max” загварын нисэх онгоцныхоо программын шинэчлэлийн хөгжүүлэлтийг хийж дууссан тухайгаа пүрэв гарагт олон нийтэд мэдэгджээ. Энэхүү загварын хоёр нисэх онгоц тав хүрэхгүй сарын хугацаанд осолдож, 300 гаруй хүн амиа алдсан харамсалтай явдал болсон билээ.
АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч тус компанийн мэдээлснээр, шинэчилсэн программтай “737 Max” загварын нисэх онгоцоор нийт 207 удаа нислэг үйлдсэн ажээ.
- No comment
- Categories: Дэлхийн дахинд (7)



