Үндэсний үйлдвэрлэгч Luxurious-Sparkling-Wine компани хуурамч оргилуун дарс худалдан борлуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тус компанийг ШӨХТГ-аас шалгаж эхэлжээ. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Хуурамч гэх оргилуун дарсны асуудлаар тус компанийн удирдлагуудтай уулзаж тайлбар авч байна. Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан. Харин шампанскийн хувьд хуурамч бус бусадтайгаа ижил гэдгийг мэдэгдэж байна.