ОХУ-ын Санкт-Петербург хотноо жүдо бөхийн шигшмэл тамирчдын “Мастерс” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд 46 орны 214 жүдоч оролцох бөгөөд манай улсаас 15 жүдоч хүч, ур чадвараа сорих юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Н.Хадбаатар нар барилдах