Зэвсэгт хүчний ангиуд тэргүүлэв

images00544545Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Зэвсэгт хүчний жанжин штаб, дотоодын цэрэг, хилийн цэргийн бие бүрэлдэх үүнээс “Монгол цэргийн жавхаа” тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах анхны тэмцээн, шагнал гардуулах ёслол өчигдөр Cүхбаатарын талбайд боллоо.

Тэмцээний нэгдүгээр шатанд 21 аймаг, нийслэлийн нийтдээ 27 анги хамт олон дөрөвдүгээр сарын 1-нээс бүтэн сарын турш өрсөлджээ. Эндээс шалгарсан есөн анги, 7200 гаруй албан хаагч шилдгийн шилдгээ шалгаруулахаар хоёрдугаар шатанд жагссанаас 032 дугаар анги тэргүүлж, 150, 184, 120 дугаар ангиуд удааллаа.

Үйл ажиллагаа цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үдэшлэгээр өндөрлөх юм. “Монгол цэргийн жавхаа” нь монгол цэргийн үнэлэмжийг нэмэх, иргэн цэргийн холбоог бэхж үүлэх зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгохоор тогтож байгаа аж.

“Хилийн цэргийн бахархлын өдөр”-өөр зэвсэгт хүчний жанжин штаб, дотоодын цэрэг, хилийн цэргийн албан хаагчид байлдааны үед болон албандаа хэрэглэж ашигладаг авто машин, тоног төхөөрөмжүүдийг ард иргэдэд танилцуулав.

Г.Мөнхтуяа

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих