Их аварга Дагвадорж бахардаж унажээ

69723fea8c6a6b82originalМэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж “Амжилтын эзэд” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож буй. Эр бяр, хүч чадлаараа Монголчуудын бахархал болсон их аваргыг энэ шоуны шилдэг оролцогчдын нэг болж нүд баясгаж, сэтгэл хөдөлгөнө хэмээн олон хүн бооцоо тавин хүлээж буй.

Шоунд оролцогч Монголын шилдэг тамирчид маань сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай, софт теннис, дугуй, уртын харайлт, волейбол зэрэг спортын 12 төрлөөр өрсөлдөхучиртай. Гэтэл аварга Дагвадорж маань анхны гараа болох дугуйн уралдааны үеэр бахардан унаж, шоу зохион байгуулагч нарыг ихэд сандаргажээ.

Зодог тайлснаас хойш их спортоос холдож, бэлтгэлгүй байснаас болсон уу монголчуудын бахархал болсон их аварга эхний тэмцээндээ ийнхүү бахардсан нь ирэх сарын 20-доор телевизээр цацах шоуг улам сонирхолтой болгож мэдэхээр байна.

431a20cab42fa292original


URL:

Сэтгэгдэл бичих