Дурлалт хосын дуулиант амьдрал

УДЭТ-ын жүжигчин Алтаншагай, “TV5” телевизийн хөтлөгч Насаа хоёр “Маршал таун” хотхонд хамтын амьдралаа эхлүүлээд багагүй

хугацааг өнгөрүүлж байгаа. Гэвч хөтлөгч, жүжигчин хоёрын амьдрал тэр гэхийн аргагүй хэцүүхэн байдалтай хөвөрсөөр. Цаг наргүй их ажил, үр хүүхэд гээд л амрах ч завгүй явдаг Насаад хайртай залуугийнх нь ажил төдийлөн таалагддагүй гэх. Байсхийгээд л хөдөө гадаа явчихдаг, театрын тайзан дээр хонох шахам амьдарч буй Алтаншагай хартай эхнэрээ яаж ч аргадаад ая эвийг нь тааруулж чадахгүй, ихэд зовж байгаа тухай хөршүүд нь сэм ярилцдаг юм билээ. Дурлалт хосын адармаатай амьдрал сүүлдээ бүр зодоон цохионоор өрнөх болсон бөгөөд орой үдэш тэдний чанга дуугаар хашгирч хэрэлдэх, эд зүйлээ хагалж цохих зэрэг дуу чимээнээс нь залхсан хөршийн хүүхнүүд нь эгээтэй л цагдаа сэргийлэх дуудах дээрээ тулдаггүй гэсэн. Даанч олны танил хосын нэр сүрийг бодоод хэлээ хазахаас өөр аргагүй байдалд ордог тухайгаа ч нуусангүй. Үүнд нь ч тэд талархдаг бололтой, хөршүүдтэйгээ эв түнжинтэй байхыг хичээдэг болсон юм байх.

Р.ЕСҮЙ


URL:

Сэтгэгдэл бичих