Нийслэлийн удирдлагууд парламентын ордон барих газрыг зааж єглєє

Тєрийн ордны зvvн талд олон жилийн нvvр vзсэн нэгэн балгас бий.Энд парламентын шинэ ордон барих санаачилгыг Нийслэлийн удирдлагууд гаргаж, Засгийн газарт хvргvvлжээ. Хєрєнгє, мєнгєтэй хvний шvлсийг асгаруулдаг газруудын нэг, Сvхбаатарын нэрэмжит хэвлэх vйлдвэрийн хувьчлалыг цагдаагийнхан шалгаж эхлээд байгаа.

Хэдийгээр цагдаагийн байгууллагаас уг хэргийг эцэслэн шийдвэрлэж, шvvх прокурорт шилжvvлээгvй ч гэсэн энэ сарын эхээр хуралдсан Нийслэлийн ємч хувьчлалын комиссын хурлаар авч хэлэлцсэн байдаг. Тус хурлаас Сvхбаатар хэвлэх vйлдвэрийг авсан “Улаанбаатар таймс” менежментийн баг хууль зєрчсєн хэмээн vзэж, уг хувьчлалыг хvчингvй болгосон шийдвэр гаргасан. Ингэснээр тус хэвлэх vйлдвэрийн газрыг Нийслэлийн ємчдєє буцаан авах боломжтой болсон юм.

Харин энэ хэрэгт тухайн vед Нийслэлийн ємчийн харилцааны газар, Нийслэлийн ємч хувьчлалын комиссыг ахалж байсан болон менежментийн багт орж ажиллаж байсан хорь гаруй хvнээс тайлбар, мэдvvлэг авч найман хvнд эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа гэдэг. Ийнхvv хэрэг шийдэгдээгvй байгаа хэдий эзэн нь тодорхой бус, хотын “А” зэрэглэлийн бvсэд орших уг газарт шинэ барилга сvндэрлэх цаг ойртлоо.

Таван жилийн ємнє Кувейтын Засгийн газраас манай улсад парламентын ордон барихад зориулж 15 сая ам.доллар єгнє хэмээн мэдэгдэж байлаа. Харин манай талаас парламентын шинэ ордны газрын асуудал шийдэгдэхгvй, маргаан дагуулсаар байсан юм.

Жил гаруйн ємнє УИХ-ын байнгын хороодоор Тєрийн ордны хойд цэцэрлэгт парламентын шинэ ордон барих тухай асуудлыг хэлэлцэж байв. Тухайн vед Г.Баярсайхан, С.Оюун, Д.Энхбат нарын гишvvд нийслэлд байдаг хэдхэн цэцэрлэгийн нэгийг хамгаалж, эсэргvvцлээ илэрхийлэн мод тарьсан билээ.

Мєн хэлэлцvvлгийн vеэр Р.Раш гишvvн Тєрийн ордны зvvн талд байрлалтай хуучин хэвлэх vйлдвэрийг нурааж суурин дээр нь парламентын ордон барих саналыг гаргасан ч бусад нь дэмжилгvй єнгєрєєж байв. Харин єдгєє парламентын шинэ ордон барих асуудлыг УИХ-аар хэлэлцвэл эрхэм гишvvд хаана барих вэ гэдэг дээр маргаж мэтгэлцэх шаардлагагvй болж байна.

Монгол Улсын Тєрийн ордон 491 ажлын єрєє тасалгаатай, 536 хаалга 932 цонхтой. Ордны ажлын єрєє танхимуудыг ээлж тогтоон засварладаг байна. Ийм байдлаар нэг єрєє 6-7 жилийн дараа засварт ордог аж. Тєрийн ордонд УИХ-ын чуулган болон байнгын хороод хуралддаг гурван танхимтай. Мєн Ерєнхийлєгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхим, Засгийн газрын хуралдааны, ёслол хvндэтгэлийн, хvлээн авалтын, уулзалтын гээд арав орчим танхим бий.

Тvvнчлэн зоогийн газар, номын сан, уншлагын газар, хэвлэх vйлдвэр, спорт чийрэгжvvлэлтийн танхим, худалдааны цэгvvд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, vсчин, цайны газар, цэцгийн хvлэмж, эмийн сан, холбооны салбар зэрэг vйлчилгээний зориулалттай 40 єрєє тасалгаатай. Харин энд Монгол Улсын Ерєнхийлєгч, тvvний Тамгын газар, Улсын Их Хурал, тvvний Тамгын газар, Ерєнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тєр засгийн vйлчилгээ, аж ахуйг хариуцсан газрын тєв аппарат, тєрийн ёслол vйлчилгээ, харуул хамгаалалтын албаныхан байрлаж vйл ажиллагаагаа явуулдаг.

Ерєнхийлєгч, Ерєнхийлєгчийн зєвлєхvvд, УИХ болон Засгийн газрын гишvvд нь тус тусын єрєєтэй. Тєрийн ордонд нийтдээ мянга гаруй хvн ажилладаг. Ер нь бол хvчин чадлыг нь хэтрvvлэн ашиглаж буй барилга гэхэд болно. Ерєнхийлєгч, УИХ, Засгийн газар, гээд хэн хэнд нь байшин барилга хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

Хєрєнгє мєнгє нь бэлэн байхад газрын асуудлыг нь шийдэж чадахгvй байсан нь Монголын тєрийг дорд байгааг харуулж буй нэг vйлдэл гэдэг нь ойлгомжтой. Харин vvнд цэг тавьж, парламентын шинэ ордонг барих газартай болгосон нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Vvний зэрэгцээ энэ мэт хууль бусаар хувийн эзэмшил болгосон газруудыг нийслэлийн ємчид буцаан аваасай хэмээн хvсч байна.

Д.Уран

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих