Жүжигчин И.Одончимэг хөл хүнд болжээ

Хошин урлагийн жүжигчид дотор авьяас чадвараараа бусдаасаа онцгойрдог алаг нүдэн И.Одончимэг хөл хүнд болжээ. Энэ таатай мэдээг сонссон жүжигчин Т.Бархүүгийн хөл нь газар хүрэхгүй шахам яваа гэнэ. Олон жил ганц биеэрээ явж олон ч эрийн зүрхийг хөөрхөн нүдээрээ гижигдэж явсан жүжигчин бүсгүй маань ойрноос ээж болох бэлтгэлээ хангаж эхэлсэн гэнэ шүү.

Энэ тухайгаа тэрээр найзууддаа “Охиноо төрүүлснээс хойш удсан болохоор хүүхэд өсгөх эрдмийг мартсан байх. Би аз жаргалтай байна” хэмээн хуучилсан байна. Тэд “Өнөр” хороололын таван өрөө байрандаа амьдарч байна.

Д.Гэрэл
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих