Залуу амрагтаа хаягдсан загварын “акул”-ууд

“Монгол модель” агентлагийн захирал, азийн топ модель Д.Болормаа өдий хүртэл ганц бие яваадаа сэтгүүлчдийг буруутгах хообийтой нэгэн.

Загварын дамжаанд нь бүртгүүлсэн царайлаг, дүүмэд залууг “Муур багш”-ийн үлгэрээр өвөртөө оруулж дөнгөсөн топ бүсгүй гэр бүлийн амьдралаа тогтвортой үргэлжилнэ гэж итгэж явсан юм байх. Гэтэл залуу амрагийнх нь зугаа цэнгэл, топ моделийн хардалт гэх мэт нууцхан асуудал хэвлэлийн хуудас чимэх болсноос үүдэж тэдний харилцаа тасарсан гэдэг. Чехийн эрлийз гэгддэг загвар өмсөгч Х.Баярсайхан элдэв ярианаас залхаж Америк руу одоход нь нүдэндээ нулимстай хоцорсон топ модель Д.Болормаа “Та нар л бид хоёрыг салгалаа” хэмээн хаягдсан түүхээ сэтгүүлчдэд тохсон түүхтэй.

http://www.yanaa.mn/yanaa/wp-content/uploads/2011/05/Untitled-11.jpg

Тэгвэл топ бүсгүйн залгамж халааг мисс Ч.Содтуяа, загвар өмсөгч Б.Чингүүн хоёр авсан гэлтэй. Өөрөөс нь нэлээд хэдэн насаар дүү боловч царай зүс, бие хаа сайтай нуруулаг залууд загварын хичээл заах нэрийдлээр дурлалын романс үүсгэсэн мисс бүсгүй өдгөө бяцхан охиноо тэврээд уйтгарлаж суугаа. Загварын дамжаа, телевизийн нэвтрүүлгээ түр орхиод гэр бүлийн амьдралдаа анхаарч эхэлсэн Ч.Содтуяа дүүмэд нөхрөө “Метрополис” шөнийн клубээс очиж авсаар байгаад залхаж. Цаадах нь ч мисс эхнэрээ чинээлэг эрхмүүдтэй нэр холбогддогт нь дургүйцэн, загварын жаахан охидтой зугаацах болсноор хэн хэнийхээ сэтгэлд сэв суулгасан гэдэг.

Улмаар нялх охин нь мэндлээд хэдхэн сарын нүүр үзэж байхад Б.Чингүүн чемодантай хувцсаа бариад миссийн гэрээс явжээ. Харин энэ бүхэнд Ч.Содтуяа царайлаг нөхрөө  буруутган “Архичин, амрагийн явдал нь дэндсэн эр” хэмээн тодорхойлсон бол, цаадах нь ч дуугүй суусангүй. “Содоог хэн болохыг мэдсэн. Харагдаж байгаагаасаа тэс ондоо хүн” хэмээн мэдэгдэж, булай явдлыг нь мэдээд эртхэн шиг салсандаа баяртай байгаагаа зарласан билээ. Юутай ч, загварын тайзан дээр өрнөсөн дурлалын романс тийм ч урт настай байдаггүй бололтой. Ялангуяа, мөнөөх алдартай “акул”-уудын хувьд.

Б.Болор


URL:

Сэтгэгдэл бичих