Улс орон бүр өөрт тохирсон хууль хэрэгжүүлэх эрхтэй

shutterstock_28805359_300x300  19-нд НҮБ-д суугаа Хятадын суурин дэд төлөөлөгч Ван Минь Нью-Йорк дахь тус байгууллагын төв байранд хэлэхдээ, улс орон бүр өөрийн орны байдалд тохирсон хууль хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд зөрчил мөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах нь хууль зүйн зарчмын хөдлөшгүй шаардлага юм гэжээ.

Мөн өдөр Аюулгүйн зөвлөл “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад хууль цаазыг эрчимжүүлэн ахиулна” гэсэн сэдвээр хийлгэсэн хэлэлцүүлэг дээр Ван Минь хэлэхдээ, дэлхийн улс орон бүрийн нөхцөл байдал, хөгжлийн төвшин харилцан адилгүй учир бүх улс оронд тохирох хуульчлалын нэгдмэл хэлбэр гэж байхгүй юм. Тиймээс улс орон бүр өөрийн хөгжилд тохирох хуулийг сонгох эрхтэй төдийгүй харилцан практик туршлагаа солилцож, хамтдаа хөгжиж болох юм гэжээ.

Ван Минь цохон тэмдэглэхдээ, зөрчил мөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах нь хууль зүйн зарчмын хөдлөшгүй шаардлага юм. Зөрчил мөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах, зэр зэвсэг хэрэглэхгүй байх нь олон улсын хууль зүйн чухал зарчим, “НҮБ-ын үндсэн дүрэм”-ийн гол цөм агуулга, мөн орчин үеийн олон улсын хууль дүрмийн үндэс суурь төдийгүй дэлхийн улс орнуудын зайлшгүй дагаж мөрдөх ёстой олон улсын үүрэг хариуцлага юм гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих