АН аргаа барахдаа АТГ-т санаархав


Єнгєрсєн долоо хоногийн даваа гарагт Ардчилсан намын бvлэг ёс тєдий ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаар Засгийн газрын 2008-2012 оны vйл ажиллагааны хєтєлбєр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хєгжvvлэх vндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар бvлгийн санал дvгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Аргаа барсан гэмээр иймэрхvv vйлдлийн нэг гэвэл мєн єдєр АН-ын бvлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, хамтарсан Засгийн газрын vйл ажиллагаанд хангалтгvй ажилласан гэсэн дvн тавьсанаа дуулгасан. Тэдний хэлэлцээд, дvн тавиад, цагаа бараад байгаа ажлыг ард тvмэн аль хэдийнээ хийчихсэн зvйл учраас илvvц биз. Єєрєєр хэлбэл, аргаа барсан, хийх ажилгvй хvмvvсийн л хийдэг ажил. Тун ч ярих юм олдохгvй болохоор нь “Авлигатай тэмцэх газрыг удирдах дараагийн дарга нарыг томилох ёстой” ч гэж ам хадуурсан. Ингэхдээ тэд “Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсvрэн нарыг гэм буруутай гэдгийг анхан шатны болон давж заалдах шатны шvvхээс тогтоож, яллах дvгнэлт vйлдсэн учраас дараагийн удирдлагыг томилох тухай асуудлыг УИХ хуульд заасан бvрэн эрхийнхээ хvрээнд шийдвэрлэх ёстой гэв. Бvлгээр хэлэлцэх ажлын дараалалд байхгvй энэ асуудлыг гэнэт хєндсєн нь АТГ-ын даргаар єєрсдийнхєє халаасны хvнийг зvтгvvлэх санаагаа илэрхийлсэн ч байж болох юм. Тэднийг нийслэлд ийн цаг нєгцєєж суухад нєгєє намынхан нь Говь-Алтай аймагт ажилласан. Дурьдаж хэлэхэд, аргаа барсан намуудад “Хvvхдийн эрхийг хамгаалах єдєр” гэж нэг буянтай єдєр тохиов бололтой. Гишvvд тус бvр л эхчvvд, хvvхдvvдтэй хамт зураг татуулан, энд тэнд хямд бэлэг тарааж нэг єдрийг бас чиг зугаатай єнгєрєєв. Нєгєє талд сонгогчиддоо єглєгч хvн болж харагдах ганц боломж энэ байсан гэж болно.

МАН єнгєрснийг ухаж аргаа барав
МАН-ын хувьд ч хєдєє аялахаас єєр ажил хийсэнгvй. Тэд єнгєрсєн долоо хоногийг Говь-Алтайд єнгєрvvлээд АН-ынханд халаагаа єгснєєр нийслэлд ирсэн. Хийсэн ажил гэвэл мєн л єнгєрсєн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийж дууслаа. МАН-ынхан энэ хуралдаанаараа Асгатын мєнгєний ордыг авч хэлэлцсэн. Баян-Єлгий аймгийн нутаг дэвсгэрт орших ут ордыг ашиглах талаар сvvлийн хэдэн жилийн турш ярьж байгаа ч ажил хэрэг болсонгvй.

Тус ордын Лиценз нь “Монголросцветмет” нэгдлийн нэр дээр байдаг боловч тус газар нь Орос, Монголын хамтарсан хєрєнгє оруулалттай учир зєвхєн Монгол Улс шийдвэрээ гаргаад ашиглах асуудлыг шийдэхэд хууль эрх зvйн хувьд зохицуулалт дутдаг гэнэ. Тиймээс Засгийн газрын зvгээс ордыг ашиглах чиглэлээр шуурхай ажиллах шаардлага байна гэж vзэн бvлгээс чиглэл єгєхєєр болжээ. Харин бvлгийн хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд сvvлийн 10 гаруй хоногийн турш шатахууны хомсдол vvсч байгаа талаар ярилцаж, шатахуун нэрэх vйлдвэр барих тухай ч ярьж амжсан. Хэзээ ч шийдэгдэж байгаагvй энэ мэт асуудлыг ухан ярилцаж байгаа нь ємнєє тєлєвлєсєн ажил vгvйг харуулж байгаа бєгєєд тэд хэзээ ч шийдэгдэшгvй ажил тєлєвлєж аргаа барж байдгаа харуулсан долоо хоног єнгєрсєн. МАН-ынхан мєн л “Хvvхдийн эрхийг хамгаалах єдєр”-ийг ажил хэрэг болгон єнгєрvvлснийг дурьдахгvй єнгєрч болохгvй.

ИЗНН О.Бум-Ялагчийг найрах гэж ядав
Улс тєрд байх гэсэн хvсэл, нэгийг устгаж хvчирхэгжих гэсэн санаархалд автсан ИЗНН-ынхан ёстой л унтарчихав уу гэмээр чимээгvй долоо хонов. НН-ыг татан буулгах асуудал ч бvр замхарлаа. Харин С.Баяр ахайтны даалгаварыг биелvvлэх гэсэн Д.Энхбат гишvvний улайрал єєрийн эрхгvй О.Бум-Ялагчтай уулзуулсан гэдэг мэдээг эх сурвалж єглєє. Д.Энхбат “НН-аа татан буулгаад ИЗН-д нэгдэх саналаа тавьж, О.Бум-Ялагч, Д.Басандорж нарыг ИЗНН-аас нэрээ дэвшvvл. Хєрєнгє санхvvгийн талаар хамтарч тєлєвлєх юм байна. Та нар НН-ыг татан буулгаад нэгдэх юм бол бид ч бvтцийн єєрчлєлт хийж албан тушаал єгнє” гэх зэргээр найрах гэж vзээд ам руугаа алгадуулсан аж. Гэсэн хэдий ч Д.Энхбаттангууд ил далд хvмvvсийг НН-руу илгээж ёстой л загатнаж суугаа аж.

МАХН “vхэхдээ vхэр буугаа тавив”
“Vндэсний тэмцэл”-ийн удирдагч Н.Энхбаяр гэнэт Англи руу алга болж, ард vлдэгсэд нь нум агсан тєрийн ордныг дайрав. Тэд єнгєрсєн баасан гарагт тєрийн ордон руу гурван сум тавьж, нэг нь ордны цонхийг оносон. Н.Энхбаярын тархийг нь угааж сэнхрvvлсэн тэмцэгчид “бидний шаардлагыг хvлээж авахгvй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, газар нутаг чєлєєлєх ажилдаа орно” хэмээв. Тэр ч бvv хэл ОХУ-д ажлын айлчлал хийсэн Ерєнхийлєгчийн замыг тосч “барын базалт” хийнэ гэсэн ч тэд хулхидуулсан. Хулхидуулснаас харахад тэд нэлээд бодлогогvй, єєрєєр хэлбэл тэнэгдvv гэдэг нь харагдана. Монголын хэвлэл мэдээллээр Ерєнхийлєгчийг тосч “барын базалт” хийнэ гэж зарласаар байхад нь Ерєнхийлєгч тэдэн рvv шуудхан давхиж єнєєх яриад байгаа “барын базалт”-ыг хийлгэх юм гэнэ. Нєгєє талд ар тал дааж vлдсэн Н.Удвал нарын нєхєд ард тvмний санал асууга гээчийг явуулаад толгой єндийх завгvй. Тэр санал асуулгыг єєрсдийнхєє хvрээнд явуулж байгаа гэдгийг ч эх сурвалж хэлсэн нь дэндvv явцуурхаж байгааг харуулсан хэрэг. Тэгэхээр удирдагч Н.Энхбаяр ар талаа ийм л мулгуу хvмvvст даатгаж орхиод одсон байна. Арга ядахдаа л тєрийн ордон руу спортын сум тавьж зогсоо нь энэ. Ёстой л “vхэхдээ vхэр буугаа тавина” гэгч болж байх шиг байна. “Аргаа барсан хvvхэд аавынхаа толгойг маажина” гэдэг шиг хэт их дэмийрэл нь тэднийг тэмцэл ч vгvй будааны сав ч vгvй болгож мэдэх юм.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих