Газын зурвас пуужингийн дайралтанд өртлөө

газын зурвасӨчигдөр орой Израйлийн Газын зурвасын ойролцоох өмнөд хэсгийн бүс нутаг пуужингийн дайралтад өртсөн байна. Израилийн цэргийн талын хэлж байгаагаар Газаас хөөргөсөн 60 пуужин олдсон аж.

Энэ нь 2012 оны 11 дүгээр сард Израйль Газад хандаж “Хамгаалалтын багана” цэргийн үйл ажиллагаа явуулснаас хойш пуужингийн дайралтад хамгийн ихээр өртсөн тохиолдол болж байгаа аж. Харин  энэхүү халдлагын хариуцлагыг  Палестины Исламын төлөөх ариун дайн байгууллага буюу “Жихад” бүлэг хүлээхээ мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар хүний амь үрэгдсэн, шархадсан талаар мэдээлэл алга байгаа хэдий ч Газын зурваст амьдардаг иргэд хүнс, шатахуунаа зэхэж эхэлжээ.

Энэ талаар  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун  хэлэхдээ “Газын зурвасаас Израйль руу пуужин хөөргөсөн хэргийг хатуу зэмлэн буруушааж байгаагийн зэрэгцээ холбогдох талууд тэвчээртэй хүлээцтэй байхыг уриалж байна”гэсэн байна.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих