Төв банк 10.4 сая ам.доллар, 33 сая юань худалдав

acaf83b6f74a3f0290880362c865c40f_LӨнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк 1779.50 төгрөгийн хаалтын ханшаар 10.4 сая ам.доллар, 33 сая юанийг 286 төгрөгийн хаалтын ханшаар худалдав.

 Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 48.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэдэг.

 Б.Заяа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих