Хуурамч бичиг баримттай 57 компанийг илрүүлжээ

хуурамчЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан БНХАУ, БНАСАУ, Вьетнам улсын иргэдийг Монголд оруулж хуурамч бичиг баримт ашиглан ажиллуулдаг 57 компаниийг илрүүлжээ.

Тус компаниуд нийгмийн даатгалын 7.8 маягт буюу тайлан, шимтгэл төлөлтийн тооцоог хуурамчаар үйлдэж Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчиж улсад олон тэрбумын хохирол учруулсан байна.

Мөн гадаадын иргэдийн мэргэжлийн үнэмлэх, барилгын тусгай зөвшөөрөл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн
даатгалын тайланг хуурамчаар үйлдсэн байна. Энэхүү хэрэгт Хөдөлмөрийн яамны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн албан тушаалтнуудын оролцоо байдаг талаар эх сурвалж дурджээ.

Мөрдөн  байцаагчдын тогтоосноор дээрх 57 аж ахуй нэгж нь 2000 гаруй гадаадын иргэнийг Монгол Улсад хууль бусаар оруулж ирсэн аж. Үүнээс БНХАУ-ын 1650, Вьетнам улсын 50, БНАСАУ-ын 300 ажилтан байгааг аж.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих