Намайг хулгайч гэдэг

32bdba6f981656bigНамайг хулгайч гэдэг. Тэр хэзээ ч ингэж өөрийгөө танилцуулсаар таны гэрт орж ирдэггүйг та мэднэ шүү дээ. Хулгайч хэзээ ч хаанаас ч гарч ирж магадгүй. Нийтийн тээврээр зорчиж байхад тань нэг л мэдэхэд хэтэвч чинь таных биш болсон байдаг.

Томилолтоор яваад ирэхэд чинь юмуу, зусландаа гараад зуны зугаатай өдрүүдийг эрүүл агаарт гэр бүлээрээ амраад ирэхэд чинь орон байрны тань эд зүйлсийг үл таних хулгайч аваад явчихсан байдаг.

Иймээс та бүхэн эд зүйлсдээ хянамгай хандаж, ялангуяа хөршийн холбоог сайжруулж хол явахдаа гэр орноо хөршдөө, хамаатан садандаа захиж, цоож цуургаа бэт бэх болгож, машинаа үргэлж гэрэлтүүлэгтэй, хараа хяналттай газар байрлуулж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв


URL:

Сэтгэгдэл бичих