Шинэчлэлийг хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орууллаа

-14062014-1402709524-744220754-Untitled-1Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга-уулзалтын хоёр дахь салбар хуралдаан “Эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, тоног төхөөрөмж, технологи”-д гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, орон нутгийн болон ТББ-ын төлөөллүүд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид нийт 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Уг салбар хуралдааныг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭЗХЯ-ны Инноваци, төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат нар даргалсан юм. Эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, эрх зүйн орчин, бодлого, хэрэгцээний талаар ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Түүнчлэн хуралдаанаар “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга”, “ГССҮТөвийн 2-р барилга”, “Сувилгаа, хөнгөвчлөх эмчилгээний төв”, “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ” зэрэг дэд бүтцийн төсөл, “Нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж”, “Аймгийн оношилгооны төвийг нэмэгдүүлэх”, “Эмнэлгийн зориулалттай хүчилтөрөгчийн үйлдвэр”, “Осол, гэмтэл ихтэй бүс нутаг, нэгжид нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн багц”, “Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн хангамж” зэрэг тоног төхөөрөмжийн төслүүдийг танилцуулсан.

Уг төслүүд хэрэгжсэнээр хөрөнгө оруулагчдад эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж, татварын хөнгөлөлт эдлэх боломж бий болно. Харин эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, дэд бүтэц сайжирч, шинэ технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, бүрэн тоногдлогдсон автомашинаар хангах, автомашины парк шинэчлэлийг хийх, эмнэлгийн мэргэжилтний ажиллах орчин аюулгүй тохилог болж, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадвар дээшлэн, тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэж, оношилгоо, эмчилгээний чанарын баталгаа сайжирна.

Түүнчлэн гэр бүл, иргэний түвшинд чанартай, найдвартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авч, эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлийг бууруулахад чиглэгдэж байгаа болно. Энэхүү “Салбар хуралдаан 2”-оос доорхи зөвлөмжийг гарган, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүллээ. Үүнд Эрүүл мэндийн салбарын тогтолцоог боловсронгуй болгоход бие даасан байдал, засаглалын тогтолцоо, эрүүл мэндийн даатгалыг тусад нь гаргах зэрэг асуудлыг багтаажээ.

Мөн “Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулах стратеги ажлын төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсгийг ЭЗХЯ, ЭМЯ, холбогдох бусад салбаруудын оролцоотойгоор байгуулах, хүн амын эрүүл мэндэд эрэлт хэрэгцээ өндөр, хүлээгдэл ихтэй байгаа тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх журам, жагсаалтыг яаралтай боловсруулах, эрүүл мэндийн хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, түүнтэй холбогдох эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй сургалтыг эрчимжүүлэх, Гемодиализийн аппаратын тусламж, үйлчилгээний хангалтыг нэмэгдүүлэх, Гемодиализийн аппаратын тусламж, үйлчилгээний хангалтыг нэмэгдүүлэх, Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ барилга байгууламжид хөрөнгө оруулалт хийх аж ахуй нэгжүүдтэй цаашид ярилцаж, хөнгөлөлт, татварын асуудлыг хэлэлцэх, ЭЗХЯ- Тодорхой төр хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой асуудал хариуцсан багийг ЭМЯ-дэргэд байгуулах, Тэвчиж болох зардлыг тэвчин, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад оруулах, барилга барих, тоног төхөөрөмж нийлүүлэх гэх зэрэг асуудлыг багтаажээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалыг улсын төсвөөс тусад нь бие даалгах, Концессийн гэрээнд оролцогч талуудын үүргийг тодорхой болгох, Концессийн гэрээнд тулгуурлан ажиллах, Зардлын зүйл ангийн санхүүжилтээс татгалзах зэрэг асуудлыг тусгасан байна. Мөн хөрөнгө оруулалт нэн шаардлагатай чиглэлд эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр байгуулах, эмнэлгийн хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах, нэгдсэн эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, О ношилгооны төвийг үлдсэн 10-аймагт байгуулах, Хөнгөвчлөх эмчилгээний төв байгуулах, ГССҮТ-ийн шинэ барилга, Тоног төхөөрөмжийн засварыг зардлыг тасралтгүй санхүүжүүлэх, Эмгэг судлалын эд эсийн шинжилгээг даатгалд оруулах, Хойдохийн буяны үйл ажиллагааг зан үйлд тулгуурлан, зүг чиг ачааллыг харгалзан байгуулах зэрэг асуудлыг багтаасан нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орсон байна.

Ө.Энх -Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих