Ходоодондоо хайчтай есөн жил амьдарсан байна

Босни-Герцоговины иргэнд мэс засал хийхдээ ходоодон­д нь хайч үлдээж мартсан эмч нарыг шүүхэд өгчээ. Ален Папач ходоод нь маш ихээр өвдөхөөр рентгенд зураг авахуулахад гэдсэн дотор өөр юм байхыг мэдсэн байна.

Тодруулбал, эмч нарын хэрэглэдэг мэс заслын хайч түүний гэдсэнд есөн жил явжээ. Түүнд шинжилгээ хийсэн эмч нар түүний гэдсэн дотор 12 см урттай хайч байхыг олж тогтоосон аж. Хайчыг авах мэс засал хийл­гэсний дараа Папач гэдсэндээ хайч үлдээсэн эмч нарыг шүүхэд өгчээ. Учир нь эмч нар буруу үйлдлийнхээ төлөө түүнд тэтгэмж өгөхөөс татгалзсан байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих