ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТӨРИЙГ АЛГАСДАГ БАЙЯ ГЭВ

14062001Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт “Их тэнгэр” цогцолборт гурван өдрийн турш боллоо. Гадаад харилцаа, бизнесийн итгэлийг сэргээх, цаашлаад Монгол төрөөс бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжиж ажиллахаа танилцуулах зорилготой уг уулзалтад “МАК”, “АПУ”, “Вегеп” тэргүүтэй дотоодын бизнес эрхлэгчид гадаадын 20 гаруй орны хөрөнгө оруулагч оролцсон. Мөн Япон, Солонгос, Энэтхэг, Франц, Канад, Орос, Англи зэрэг орны элчин сайдын яамны төлөөлөл ирсэн байлаа. Чуулганд оролцогчид ашигт малтмалын хайгуул, олборлолт, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, ноос, ноолуур, эрчим хүч, барилга, дэд бүтэц зэрэг салбар тус бүрээр төсөл, танилцуулгуудаа хүргэсэн юм.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад Таван толгойн станц, Эгийн голын усан цахилгаан станц, төмөр зам, мах боловсруулах үйлдвэр зэрэг томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төслүүдээ танилцууллаа.
Уулзалтын нээлтийг бизнесийн орчин дахь хүнд суртлыг арилгах, төрийн оролцоог багасгах, одоо байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, хөрөнгийн биржээр үнэт цаасыг нь арилжаалах, нийтийн хяналттай болгох, санхүүгийн хүндрэлтэй үед бизнесийн моргейжийг ашиглах зэрэг хэд хэдэн санал, санаачлага тусгасан илтгэлээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээсэн юм.

Тэрбээр “Баялгийн ихэнх хувийг бүтээж байгаа хувийн хэвшлийнхнээ төр, олон нийтийн зүгээс дэмжиж, чөмөгжүүлэх хэрэгтэй. Учир нь бага зардлаар ашигтай байдлыг бий болгодог юм. Ашгийн ард дэвшил байдаг. Хяналттай, хэмнэлттэй хувийн хэвшилд тулгуурлаж хямралаас гарна. Үүний төлөө тууштай, дэс дараалалтай ажиллах болно” гэж хэлэв. Мөн “Төрийн оролцоо, дэмжлэг’ гэж ярихын оронд хувийн хэвшлийн оролцоо 60 хувиас багагүй, төрийн оролцоо 40 хувиас ихгүй байх хэрэгтэй. Хувийн хэвшил, төрийн харилцаанд хахууль, улс төр бий болдог учраас төрийн оролцоогүйгээр хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилтэйгээ гэрээ хэлцэл, ажил хэрэг ярьдаг байя. Тэгэхдээ төрөөс шаардлагатай тусламжийг хүсч болно” гэдгийг хөрөнгө оруулагчдад хэлэв. Үүнээс гадна санхүүгийн тогтолцоо дан ганц арилжааны банкинд суурилж байна. Тиймээс удирдлага, арилжааны шимтгэлээсээ болоод хөгжихгүй байгаа Монголын хөрөнгийн биржийг хувийн брокерийн пүүсүүдэд хувьчилж ажилд оруулах хэрэгтэй байгааг дурдсан юм. Мөн бизнест моргейжийн зээлийг оруулах шаардлагатай байгааг онцлов.

Ерөнхийлөгч илтгэлээ тавьж дууссаны дараа сонирхсон асуултаа тавих боломжтой байв. Энэ боломжоо ашиглан хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс ерөнхийлөгчийн дурдсан моргейжийн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Эдийн засагч Д.Жаргалсайханы сонгуулийн зардлын тайлан хэзээ гарах вэ, дараагийн сонгуулиар улс төрийн намьш санхүүгийн эх үүсвэр тодорхой байх уу гэсэн асуултад энэ талаар хэлэлцүүлэг хийгээд явж байна гэж хариулсан юм. Хурлын талаар “Нова Терра”ХХК-ийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

-Өнөөдрийн чуулга уулзалтын бодит үр дүн юу байх вэ?
-Яг одоо, энд хүмүүс бизнес ярилцаж, бие биетэйгээ танилцаж байгаа нь уулзалтын үр дүн. Хөрөнгө оруулалтыг татаж байж бизнес хөгжиж цэцэглэнэ. Бизнес өссөнөөр эдийн засаг өснө. Бизнес хийх гэж буй хүн ямар төсөл байна, хэдий хэр ашигтай байх вэ гэдгийг судалж байж орж ирнэ. Тиймээс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц боломжит нөхцөл, ашигтай төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин яаж шинэчлэгдсэн талаар танилцуулж байна.

-Бизнес эрхлэгчид хувийн хэвшлийн өсөлтөд банкны өндөр шаардлага саад болж байна гэж хэллээ. Үүнийг хэрхэн шийдэх ёстой вэ?
-Бид зээлийн хүүг бууруулах тал дээр олон арга хэмжээ авч болно. Гэхдээ юуны түрүүнд инфляцийг бууруулах хэрэгтэй. Засгийн газраас макро эдийн засгийн орчныг тогтворжуулахаар ажиллаж байна. Банкнаас санхүүжилт авах гэж буй хүн банкны стандартад нийцсэн төсөл боловсруулах хэрэгтэй. Зах зээлд борлуулагдах барааг хямд зардлаар үйлдвэрлэх ч юм уу, банкны стандартыг хангах тийм төслийг дэмжих нь зүйтэй.

Бизнесийн дээд хэмжээний уулзалтад Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд оролцож бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад өөрсдийн нөхцөл боломж, одоо хэлэлцэж байгаа хуулийн төслүүдээ танилцуулав. Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг тус салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой болох зорилт хэрэгжүүлж байгаа тухайгаа, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдүүлэх, татварын бодлогоо уян хатан болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл явцыг хөнгөн шуурхай болгох талаар тусгасан хуулиуд өргөн барьсан талаараа хэлж байв.

Мөн Тавантолгой цахилгаан станц төслийн удирдагч, МҮАН-ын дарга М.Энхсайханаас уулзалтын үеэр сэтгэгдлийг нь сонирхоход “Хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтад орж төртэйгөө хэрхэн хамтран ажиллахаа шийдэх хэрэгтэй. Үүний эхний алхам нь энэ үйл ажиллагаа болж байна. Ямарваа нэгэн төсөл, ажил яригдахад төр нь яаж ажиллах уу, хувийн хэвпшл нь ямар байх вэ гэдгээ мэддэг байвал нийгэм, эдийн засаг урагшилдаг. Манайхан тэр зохицолдлогоогоо олохгүй, өрсөлдөгч мзтээр ажиллаж байгаа нь том дутагдал. Энэ бэрхшээлийн арга зүйг нь олчихвол эдийн засаг аяндаа сайжирна” хэмээн ярив.

Чуулганы өмнөх өдөр Ерөнхй сайд Н.Алтанхуяг хөрөнгө оруулагчдыг хүлээн авч уулзсан ба ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг эдийн засгийн ил тод байдал, өршөөлийн хуулийн төслийг наадмаас өмнө хэлэцэнэ гэдгээ амлав. Тэрбээр эиэ үеэр хөрөнгө оруулагчдад эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд монголын төрөөс бизнест илүү таатай орчинг бий болгосон татварын хуулийн өөрчлөлтүүд хийж байгаа гэдгийг дуулгасан юм.

Үйл ажиллагааны сүүлийн өдөр буюу 21-нд гадаадын хөрөнгө оруулагчид томоохон үйлдвэрүүд болох “Оюутолгой”, “АПУ, “Говь”, “МАК” корпорацийн үйл ажиллагаатай танилцах аялал хийснээр дээд хэмжээний уулзалт өндөрлөсөн юм.

 

 

М.ЯНЖИНДУЛАМ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих