Архинаас татгалзах сургалт, хөтөлбөр боловсруулжээ

4b8d4ae261e4cbd922774f78e65f7cd6_LШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм сэтгэл зүйн хэлтсээс нийт хорих ял эдэлж буй хүмүүжигчдийн дунд явуулсан судалгаагаар гэмт хэрэг үйлдэн хорих ял эдэлж буй хүмүүжигчдийн 48 хувь нь согтуугаар буюу архи хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Тиймээс архины хамааралтай хэрэгтний зан үйлд эерэгээр нөлөөлж, архинаас татгалзах сургалт нөлөөллийн төрөлжсөн хөтөлбөрийг удиртгал, хүчирхийлэл үйлдэх зан үйлийг өөрчлөх, харилцааны чадварыг сайжруулах, уур бухимдлаа зохицуулах, өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг 6 дэд хөтөлбөрийг МУБИС-ын Нийгмийн ажлын тэнхим, ШУТИС-ын сэтгэл судлалын багш нар болон “Монгол Хөүм” сэтгэл зүйн төв, СЭМҮТ-ийн эмч нартай хамтран боловсруулжээ.

Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах хорих ангиудын сэтгэл зүйчдэд нэгдсэн сургалтыг зохион байгуулсан бөгөөд уг хөтөлбөрүүдийг төвлөрсөн хорих ангиудын хэмжээнд хоригдогчийн бүлэг үүсгэж, нийт хоригдогчдыг хамруулан туршин хэрэгжүүлж байна. Мөн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх буюу сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлэх өрөөний стандартыг баталж, уг стандартын дагуу төвлөрсөн хорих ангиудад сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг шинээр засаж, тохижуулжээ.

Ч.Ариунболд

montsame


URL:

Сэтгэгдэл бичих