Дундговийг “бужигнуулагч” С.Од-Эрдэнэ

20140904040719Дундговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 24-нд аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргаж, С.Од-Эрдэнийг Дундговь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлснийг Ерөнхий сайд хүлээн авч батламжилсан. Уг нь 2012 оны орон нутгийн сонгуулиар МАН олонхи болсон ч цөөнхийн буюу Ардчилсан намын дарга ийнхүү Засаг даргаар томилогдож, Дундговийг “бужигнуулж” байна. Засаг даргын сэнтийд залрахын тулд улс төрийн хорыг утгаар нь найруулж, Улаанбаатар хотноо аймгийн намын хорооны хурлыг хуралдуулж, албатууддаа “урамшуулж” явсан нэгэн. Өнгөрсөн оны Орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдалд хүргэсэн С.Од-Эрдэнэ дарга намын дүрэм ёсоор огцрох ёстой.

Гэвч суудлаасаа мултрахыг хүсээгүй эр өөрийн тойрон хүрээлэгчидээ хурлын зар дуулгаж, нууцаар шахуу хуралдан намын хороо, зөвлөлдөх зөвлөлийнхөө бүрэлдэхүүнд өөрчлөлт хийсэн. Ингэхдээ өөрд таалагддаггүй гишүүдээ дүрэм бусаар бүрэлдэхүүнээс хассанаас гадна хамгийн сонирхолтой нь хуралд ирсэн гишүүдийнхээ дунд өнөөх азтай үзэгчийн сугалаа гэдэг шиг сугалаа явуулж бэлэн мөнгө, мотоцикль зэрэг бэлэглэж тэрүүхэндээ жүжиг тавьж, засаг ноёны суудалд сууж чадсан сүүхэйтэй нэгэн. Энэ бүхэн нь эрхэм гишүүн Б.Наранхүүгийн ивээл дор “явагдсан” гэдгийг намынхан нөхөд нь хэлдэг. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн баруун гар гэдэг бөгөөд эрхэм гишүүний тараасан “Ямаха” мотоциклийн албан ёсны борлуулагч “Total music”-ын эзэн юм билээ. Нэг л мэдэхэд Ардчилсан намын хүн болсон С.Од-Эрдэнийг 2008 онд Монгол Ардын намын туг далбааг барьж, санхүүжүүлэн гүйж явсныг улс төрийн хүрээнийхэн андахгүй.

Б.Даваа

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.