Ичиножёо ах аваргуудынхаа “Ач”-ийг хариулах уу

uls_542514b81bb75_1Мэргэжлийн сүмогийн шинэ од Ичиножёо А.Ичинноров энэ сарын башёд тун сайн барилдан, чансаа огцом өсөн озеки Кисенасатотой барилдан хаясан бол түүний дараагийн золиос нь озеки Гойедо болсон. Тэрбээр озекитэй барилдахдаа шууд тулсан бөгөөд бяраар илүүрхэн өрсөлдөгчөө хаясан билээ. Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров ёкозүна Какүрюү М.Анандтай барилдах ба энэ нь сүмогийн түүхэнд шинээр дээд зиндаанд дэвшээд Ёкозүнатай шууд барилдаж байгаа анхны тохиолдол юм. Харин маргааш тэрбээр Их аварга Хакүхо М.Даваажаргалтай барилдах юм. Аки башё эхлэхийн өмнө энэ хоёр аварга Ичиножёогийн дэвжээнд очин нутгийн дүүгийнхээ бэлтгэлийг шалгаж, заавар зөвлөгөө өгсөн билээ. Харин одоо А.Ичинноров ах нарынхаа “Ач”-ийг хариулах үлдээд байна.

 Энэ сарын башёг Хакүхо их аварга ганцаараа тэргүүлж,  Ичиножёо удаалж,  Какүрюү болон маэгашира Окиноуми нар гуравдугаарт бичигдэж байна.

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих