“Нарантуул” зочид буудлынхныг хууль зөрчсөн гэжээ

527-14139517708804b0a5b5c2c7ecoriginalБ.ЭНХ

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Нарантуул” зочид буудлынхныг хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан хашаагаа буулгахыг шаарджээ. Тус зочид буудлынхан Газрын тухай хуулийг зөрчиж, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй хашаа, гарааж барьсан юм байна. Тиймээс Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлжээ. Гэвч зочид буудлынхан тус газрыг чөлөөлөх арга хэмжээ одоог хүртэл аваагүй байгаа аж.

Зууны мэдээ


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 November 2014

Сайхансамбуу газрын албыг худалдаад авчихна харж л байгаарай

Сэтгэгдэл бичих