Н.Тэгшбаяр академич Х.Намсрайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

IMG_2069

Цөмийн Энергийн Газрын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Төрийн дээд шагнал Чингисийн одонт, Төрийн соёрхолт, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Академич, доктор, Проф, Цөмийн физикч Хавтгайн Намсрайг Н.Тэгшбаяр агентлаг дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүлж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөж, ШУ-ны судалгааны ажилд нь амжилт хүслээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Шагнал нүдээ олно гэж үүнийг л хэлдэг байх.

Төрийн тэргүүн спортынхныг дэмжиж. чадсан шигээ, өндөр технологи, стратеги, геополитикийн чухал ач холбогдол бүхий цөмийн технологи, эгэл бөөм, физик загварчилалын салбарт дэлхийн энэтэй Монголын бахархал болсон эрдэмтнийг үнэлж чадсанд Цөмийн энергийн газрын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн хувьд салбарын хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн онцлов.


URL:

Сэтгэгдэл бичих