Албан тушаалтнуудад арга хэмжээ авчээ

f10f2da9a238b746d2bac55759915f0dgreatАвлигатай тэмцэх газарт энэ сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 219 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 204 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 36 хувийг нийслэл хотоос, 64 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байх ба Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул аймгаас ирүүлсэн гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлжээ.

Өргөдөл, гомдлыг хянан шалгах явцад ялангуяа орон нутагт төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нийтлэг илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хууль тогтоомж зөрчсөн нийт 41 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, илэрсэн зөрчлийг дахин давтан гаргахгүй байх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгөөд байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн эх үүсвэрийг тайлбарлаагүй, худал мэдүүлсэн албан тушаалтнуудад арга хэмжээ авчээ. Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудад хийсэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын ажлын явцад хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн эх үүсвэрийг тайлбарлаагүй, худал мэдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан нэр бүхий 35 албан тушаалтанд холбогдох байгууллагын удирдлагаас нь “Сануулах” сахилгын арга хэмжээг авч ажилласан байна.

Мэдээний эх сурвалж: time.mn


URL:

Сэтгэгдэл бичих