“Бөгсний машин” FX35

Сүүлийн үеийн нууц амрагууд духан дээрээ шахуу тэмдэгтэй болсон гэнээ.

Алтны нэгэн магнатын утасыг нэгэн хамтлагийн годгонсон охин олж аваад “Та намайг ивээн тэтгээч би яасан ч чадна” хэмээн бичсэн тухай амнаас ам дамжин 10 гаруй хүний дунд болж байх ахуйд маргааш нь шахуу нөгөө охин маань FX-35 унаад явж байсан гэдэг. Бас нөгөө алтны магнатын жинхэнэ эхнэр нь мөн л FX-35 унаад явж байгаа гэнэ.

АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн эхнэр нөхөр хоёр нэгэн зэрэг АТГ-т дуудагдав гэнэ. Яагаад гэвэл нөхрийнх нь нэр дээр нэгэн FX-35 байж байх юм гэнэ. Гэтэл хэн нь ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ уг машинаа дурдаагүй байгаа нь эрүүгийн хэрэг болох тухай байв. Хэдхэн минутын дараа байдал бишдэн нөхөр нь нууц амрагтаа авч өгсөн “бөгсний машин”-ы хэрэг тэнгэрт тултал мандах нь тэрээ. Учир нь эхнэр FX-35 -г зүүдэндээ л барьж үзэх нь халаг явж байхад нөхөр нь ну-а даа аваад өгчихсөн байхаар шууд 2 тийшээ болох нь тодорхой болжээ. Нэг машин авч наашаа харсан хүүхнүүддээ унуулж “жаргадаг” байсан дарга ийнхүү шившгээ дэлгэсэн байна.

С.Батболд            www.TSAG.mn


URL:

Сэтгэгдэл бичих