“Мөнхийн реп”-ийн Лхагваа, дуучин Мөнхбат нар цагдаа зодож танхайрчээ

Өнгөрсөн баасан гарагийн орой “Богд Ар” хорооллын арын зам дээр “Хэсэг залуус цагдаагийн албан хаагчийг зодлоо” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу очиход “Мөнхийн реп”-ийн Лхагваа, дуучин Мөнхбат нар бусадтай бүлэглэн ажлаа хийж явсан цагдааг зодож, танхайрсан байжээ. Тэднийг саатуулахад “Цагдаагийн албан хаагчдыг энгийн хувцастай явж байхад андуурч ийм явдал боллоо” хэмээсэн гэнэ. Дашрамд дуулгахад энэ сарын 16-наас Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, албан хаагчид нь энгийн хувцастайгаар үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

Д.СҮХ

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих