Эм хүнийг гэрийн тэжээмэл амьтан гэж Саудын Араб улс хүлээн зөвшөөрлөө

Арабын ихэнх оронд эмэгтэйчүүдийг хүн гэж үздэггүй, бүр иргэний үнэмлэх олгодоггүй тухай та бүхэн дуулсан байх. Охид, бүсгүйчүүдийг эд юмс мэт зарж арилжин, алж хөнөөсөн ч эр хүний эрх гэж үздэг улс орон XXI зуунд оршиж байдаг гэхэд аймаар санагдаж байгаа биз? Харин энэ удаа Саудын Араб улс эмэгтэй хүнийг гэрийн тэжээмэл амьтан гэж хүлээн зөвшөөрсөн талаарх мэдээг хүргэе.
Саудын Араб улсын эрдэмтдийн зөвлөл итгэмээргүй, хачирхалтай мэдэгдэл хийжээ. “Эмэгтэйчүүд бол хөхтөн амьтан, тиймээс тэд энэ ангиллын бусад амьтан шиг эрхтэй. 2 бөхтэй тэмээ, 1 бөхтэй тэмээ, ямаа.. шиг” гэж Саудын Арабын эрдэмтэд дүгнэсэн тухай Францын “Journal de Montreal” мэдээллээ.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн ажилтнууд энэ талаар “Саудын Араб улсын эрдэмтдийн энэ дүгнэлт улсынхаа түүхэнд эргэлт хийсэн гэж хэлж болно. Өчигдөр л энэ улс эм хүнийг гэрийн тавилга, эд юмстай жишиж үздэг байсансан. Одоо эм хүн харин амьтадтай адилхан эрхтэй болж дэвшилт гаргалаа. Өмнө нь Саудын Арабт эм хүнийг сүнсгүй, сэтгэл зүрхгүй гэж үзэж байсан бол одоо ядаж тэмээ, ямаа шиг үнэлэгдэх болсон нь яамай” гэж хошигножээ.

URL:

Сэтгэгдэл бичих