ЭРТНИЙ ЭДЛЭЛ ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

olloo_mn_1529465521_hilГаалийн байгууллагын хэмжээнд зургадугаар сарын 11-15-ны өдрүүдэд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 13 удаа гарсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлт 5 удаа эрүүгийн хэрэг бүртгэлт 2 удаа /зэс гуулин сав, ногоон хаш/, нийт 32 зөрчил илрүүлжээ.

Дээрх зөрчлүүдэд 18.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 44.3 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна.

Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн вагонд гаалийн хяналт шалгалт хийхэд зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар савласан 122 уут / 1уут*500гр, 61кг/ хатаасан борц, 2 хэсэг байгалийн чулуу /ногоон хаш/ гаалийн байгуулагад мэдүүлэлгүй, дагалдах бичиг баримтгүй авч явсан зөрчлийг илрүүлэн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ

Мөн Замын-Үүд дэх гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсийн гарах талын зорчигчын ачаа тээш шалгах рентген тоног төхөөрөмжийн хэсэгт энэ сарын 12-ны өдөр Монгол улсын иргэн Б нь хар гялгар уутанд ороон скочидсон эртний дурсгалт зүйл байж болзошгүй төрөл бүрийн хэмжээтэй 12 ширхэг зэс, гуулин савыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлсэн байна.
BORTS

dombo44579797

CHULUU7787


URL:

Нэр: Henry Огноо: 24 June 2018
Нэр: Shanice Rempel Огноо: 27 June 2018

You, my friend, ROCK! I found just the information I already searched all over the place and just couldn’t come across. What a great web site.zero Liquid Discharge

ufocd.org

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.