Путин, Трамп нарын уулзалт барууныг яагаад айлгадаг юм бол?

712-153049252100113904_xlАНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Москвад хийсэн айлчлалынхаа явцад удахгүй болох Дональд Трамп, Владимир Путин нарын гурав дахь уулзалтын нарийн ширийнийг зөвшилцөж тохирчээ. Хэлэлцээ долдугаар сарын 16-нд Хельсинкид болно. Энэ мэдээ Баруунд олон хүнийг санаа зовниход хүргэжээ. Трамп, Путин нарын уулзалт хэний санааг, яагаад зовоож айлгах болсон талаар РИА Новости-гийн тоймч Владимир Ардаев ийнхүү бичсэнийг орчуулан хүргэж байна.

“ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР?”
Жон Болтон Москвад болсон хэвлэлийн хурлын эхэнд Ангела Меркель, Эммануэль Макрон, Себастьян Курц … хэмээн сүүлийн үед Владимир Путинтэй уулзсан барууны лидерүүдийн нэрийг тоочин дурдав. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын хувьд түүнтэй бүрэн дүүрэн хөтөлбөрөөр уулзах цаг болсон гэсэн санаа. Гэтэл түүний энэхүү маневрыг CNN-ний сурвалжлагч тасалдуулж, “ОХУ өөрийнх нь эсрэг хориг тогтоосон заалтуудаас нэгийг нь ч засаагүй байхад” чухам ямар үндэслэлээр ийм уулзалт хийх нь зүйтэй гэж Цагаан ордон үзэж байгаа юм бэ хэмээн асуужээ.
“ОХУ, АНУ хоорондын хоёр талын харилцаа дэлхий дахины тогтвортой байдалд нөлөөлж байгаа учраас ерөнхий гол гол асуудлаар санаа бодлоо солилцож хэлэлцэх, хамтын ажиллагааны салбаруудыг илрүүлж тодруулах шаардлагатай гэж Ерөнхийлөгч Трамп, ерөнхийлөгч Путин нар үзэж байгаа юм” хэмээн Болтон хариулав.
Ийм уулзалт хийхэд ер бусын зүйл огт байхгүй. Трампын сонгуулийн штаб Кремльтэй “хуйвалдсан” тухай цуурхал яриаг зөвлөх “дэмий хоосон” зүйл гэв. Орос, Америкийн Ерөнхийлөгч нарын өөр хоорондын “онцгой харилцаа”-ны үр дүн нь уулзалт болж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзсаны дараа зөвлөхийн хянуур болгоомжлол, Трампад сөрөг телевизийн сувгийн сурвалжлагчийн дайчин түрэмгий байдал хоёрын аль аль нь гайхмаар гэхээс илүүтэй утгагүй харагдаж байна. Эсрэг тэсрэг улсуудын тэргүүн нарын нүүр тулсан шууд холбоо харилцаа Орос-Америкийн хэлэлцээний тухай мэдээнээс ч бага хэмжээгээр сөрөг сэтгэгдэл үлдээсэн бололтой.
УРЬДЧИЛЖ МЭДЭХИЙН АРГАГҮЙ ТРАМП
АНУ-ын Ерөнхийлөгч долдугаар сарын 11-12-нд товлогдсон НАТО-гийн уулзалтад оролцоод 13-нд Лондонд айлчилна. Дараа нь Путинтэй уулзахаар Хельсинкийг зорино. Үүнийг Их Британид онцгой түгшүүртэйгээр хүлээж байна хэмээн Эрхэмсэг хатагтайн танхимын нэрээ хэлээгүй сайдын хэлснийг эш татан Блүүмберг агентлаг мэдээлэв. Тэрээр агентлагтай ярилцахдаа  “Трамп хэрэв Сингапурт БНАСАУ-ын эрэг хавиар Өмнөд Солонгостой хамтран цэргийн сургуулилт хийхээс татгалзахаа Кимд амласан бол Европын холбооны зүүн хил дээр байршуулсан цэргийн тоог хорогдуулах төлөвлөгөөг Путинд санал болгож магадгүй” хэмээн Даунинг-Стритэд түгшиж байна хэмээн тайлбарлажээ. Британийн улстөрчид Скрипалийн хэргээр Москваг ил тод буруутгасныхаа дараа ОХУ-тай дан ганцаар сөргөлдсөн хэвээр үлдэхийг Лондон нэг их хүсэхгүй байгаа ажээ.
Иймэрхүү маягаар сэтгэл түгшиж байгаагаа “The Times” сонинд яриа өгөхдөө Британийн Засгийн газрын албаны хүмүүс мөн илэрхийлсэн байна. Тэдний үзэж байгаагаар, хэлэлцээний үр дүнд Вашингтон энэ намар Норвегид болох хамтарсан цэргийн сургуулилтаас татгалзах, эсвэл бүр Крымыг Оросынх гэж хүлээн зөвшөөрч ч чадах юм байна. Гэхдээ энэ бол үнэхээр санаанд багтамгүй төсөөлөл хэмээн гадаад болон батлан хамгаалах зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Федор Лукьянов үзэж байна. НАТО-гийн зүүн хэсгийн улс орнууд түүний бодлогыг бүрэн дүүрэн хуваалцаж, дэмжиж байгаа тохиолдолд, тухайлбал, Польш улс Америкийн цэргийн баазыг нутагтаа байршуулсны зардлыг өөрсдөө төлөхөд бэлэн байна хэмээн мэдэгдэж байгаа нөхцөлд энэ бүс нутгаас цэрэг гаргах ямар ч үндэслэл Трампад байхгүй. Түүнээс гадна Солонгосын хойгоос цэрэг гаргаж, сургуулилт зогсоох асуудал бол юу ч биш. Трамп бол тохиролцоог биш өгөө авааг баримталдаг хүн. Түүний амлалт урт удаан хугацааных биш болохоор нэг их итгэж найдах хэрэггүй.
“Өнөөдөр Барууныхан эрх барьж байгаа бүлэглэлүүдийн дотоод тэмцлээс үүдсэн үлгэр домгийн тогтолцоонд л оршиж байна. Тийм үлгэр домгийн нэг нь Трамп Путин рүү тэмүүлээд байна, түүнийг сул тавих юм бол холбоотнууддаа хор хохирол учруулах, ардчилал, барууны үнэт зүйлийг сүйтгэх ямар нэг зүйл тэд хоорондоо тохиролцоно гэсэн хий хоосон санаа. “Москватай тогтоох холбоо”-г Трампын эсрэг хэрэглэх арга хэрэгсэл болгочихоод өөрсдөө одоо түүндээ итгэж эхэлж байна” хэмээн Федор Лукьянов өгүүлэв.
ГУРАВ ДАХЬ ОРОЛДЛОГО
Уулзалт болно гэдгийг хоёр тал албан ёсоор мэдэгдсэн, уулзалт болох нь дамжиггүй. Үр дүн нь харин юу вэ гэдэг бол өөр асуудал. Лидерүүд Украинаас эхлээд зэвсэглэлд хяналт тавих хэлэлцээр хүртэл өргөн хүрээний асуудлыг авч хэлэлцэх хэдий ч нааштай сайн үр дүн гарна гэж нэг их хүлээх хэрэггүй хэмээн Хадсоны (АНУ) дээд сургуулийн цэрэг-улс төрийн шинжилгээний төвийн захирал Ричард Вайц үзэж байна. Эдгээр асуудлын олонхиор нь Москва, Вашингтон санал зөрдөг.
“Би олон юм хүлээхгүй байна. Уулзалт болно, зарчмуудын талаар мэдэгдэнэ. Би тийм ч нэг их өөдрөгөөр харахгүй байна. Олон асуудал хэлэлцэх учраас хөтөлбөрийн хүрээ тодорхой хэмжээгээр өргөн байх биз. Гэхдээ үүнээс ямар нэг зүйл болж бүтнэ гэж харахгүй байна”хэмээн Вайц РИА Новостид мэдээлжээ.
Шинжээчийн үзэж байгаагаар Москватай харилцах харилцааны хувьд Америкийн Ерөнхийлөгчийн гар хүлээстэй, тодорхой алхам хийхийг, тухайлбал, хоригийн асуудлаар, түүнд Конгресс зөвшөөрөхгүй. Түүнээс гадна АНУ-ын холбоотнууд ОХУ-ыг G8-д эгүүлж оруулах Трампын санаанд саад учруулна.
Гэсэн хэдий ч уулзалтын үр дүнд ямар нэг зүйлээр заавал тохиролцоонд хүрэх албагүй хэмээн Вашингтонд үзэж байна. Жон Болтоны хэлснээр “Уулзалт болж байгаа нь өөрөө маш чухал”. Үүний хамт ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уулзалтын үр дүнд тунхаг бичиг гарах байх гэсэн билээ.
Хоёр талын уулзалтын формат бол хоёр орны муудсан харилцааг урагш ахиулах нэг алхам болно. ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар анх удаа өнгөрсөн оны долдугаар сард Хамбургэд болсон “Их 20”-ийн чуулга уулзалт дээр уулзсан. Арга хэмжээний хооронд улс төрийн лидерүүд хоёр цаг хэртэй харилцан ярилцсан боловч хэвлэлийнхэнтэй уулзаагүй. Путин, Трамп нар хоёр дахь удаагаа арваннэгдүгээр сард Вьетнамын Данангад Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт дээр уулзсан. Эдгээр хэлэлцээг бүрэн дүүрэн уулзалт болсон гэж хэлэхэд хэцүү. Зөвхөн Сирийн асуудлаар л хамтарсан мэдэгдэл хийсэн.
Одоо харин Ерөнхийлөгч нар нэлээн нухацтай ярилцах бодолтой байх шиг байна. Эхлээд ёслолын арга хэмжээ, дараа нь өглөөний цай уунгаа ажил хэргээ ярилцана, тэгээд Путин, Трамп нар хэвлэлийн хурал хийнэ. Орос Америкийн харилцаанд ийм зүйл бололгүй нэлээн хэдэн жил өнгөрсөн. Тэгэхээр энэ бол яах аргагүй сайн үр дүн мөн.
Бэлтгэсэн Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Нэр: wcm549w4xjc5nvtc5tvewcr Огноо: 14 September 2018

Title

[...]one of our guests lately advised the following website[...]

Нэр: c3t5w4jjjjno4otwctrwc49n5 Огноо: 6 October 2018

Title

[...]we came across a cool web site that you may possibly love. Take a search if you want[...]

Нэр: 2cn48527tbx34cwtv425d Огноо: 31 October 2018

Title

[...]we prefer to honor lots of other world-wide-web web pages on the web, even when they aren’t linked to us, by linking to them. Underneath are some webpages worth checking out[...]

Нэр: farming simulator 19 mods Огноо: 11 November 2018

Title

[...]very handful of sites that transpire to be detailed below, from our point of view are undoubtedly well really worth checking out[...]

Нэр: casino gambling Огноо: 11 November 2018

Title

[...]Sites of interest we’ve a link to[...]

Нэр: online chat project Огноо: 12 November 2018

Title

[...]here are some links to web-sites that we link to for the reason that we think they’re worth visiting[...]

Нэр: Manifestation Magic Огноо: 14 November 2018

Title

[...]usually posts some really fascinating stuff like this. If you are new to this site[...]

Нэр: Nike socks Огноо: 14 November 2018

Title

[...]one of our guests recently suggested the following website[...]

Нэр: poker online Огноо: 15 November 2018

Title

[...]usually posts some really intriguing stuff like this. If you’re new to this site[...]

Нэр: https://foxtailmarketing.com/ico-marketing-agency/ Огноо: 30 November 2018

Title

[...]just beneath, are various entirely not connected internet sites to ours, however, they are surely worth going over[...]

Нэр: full sex videos Огноо: 30 November 2018

Title

[...]just beneath, are several completely not related websites to ours, nevertheless, they may be surely really worth going over[...]

Нэр: Hayden Огноо: 30 November 2018

Title

[...]below you’ll uncover the link to some web-sites that we think it is best to visit[...]

Нэр: Latest Urdu Columns Огноо: 1 December 2018

Title

[...]although internet websites we backlink to beneath are considerably not related to ours, we really feel they may be really worth a go by means of, so possess a look[...]

Нэр: Story Blog of Electricity Legend Bill Огноо: 1 December 2018

Title

[...]Wonderful story, reckoned we could combine a few unrelated data, nonetheless genuinely really worth taking a search, whoa did one find out about Mid East has got additional problerms as well [...]

Нэр: betcup mobil Огноо: 3 December 2018

Title

[...]that may be the finish of this article. Here you’ll discover some web sites that we consider you will value, just click the links over[...]

Нэр: 24 hour plumber Огноо: 3 December 2018

Title

[...]we came across a cool web page which you could possibly enjoy. Take a search when you want[...]

Нэр: lucky patcher Огноо: 3 December 2018

Title

[...]very few sites that occur to be detailed beneath, from our point of view are undoubtedly very well really worth checking out[...]

Нэр: accommodation houses in lagos Огноо: 4 December 2018

Title

[...]we like to honor several other online internet sites around the web, even when they aren’t linked to us, by linking to them. Beneath are some webpages really worth checking out[...]

Нэр: music poster maker Огноо: 4 December 2018

Title

[...]the time to read or stop by the subject material or web pages we’ve linked to beneath the[...]

Нэр: see this Огноо: 4 December 2018

Title

[...]just beneath, are a lot of entirely not associated web-sites to ours, having said that, they are certainly worth going over[...]

Нэр: homepage Огноо: 4 December 2018

Title

[...]that would be the finish of this report. Right here you will find some web pages that we feel you’ll enjoy, just click the links over[...]

Нэр: Power Efficiency Guide Огноо: 6 December 2018

Title

[...]Sites of interest we’ve a link to[...]

Нэр: jual subscriber Огноо: 6 December 2018

Title

[...]The info mentioned within the article are some of the top offered [...]

Нэр: smm panel Огноо: 7 December 2018

Title

[...]below you’ll find the link to some web sites that we think you must visit[...]

Нэр: lotto Огноо: 10 December 2018

Title

[...]one of our visitors just lately suggested the following website[...]

Нэр: Hosting Website Bokep Огноо: 10 December 2018

Title

[...]Here is a great Blog You may Uncover Fascinating that we Encourage You[...]

Нэр: Free sex videos Огноо: 11 December 2018

Title

[...]please visit the websites we follow, such as this one, because it represents our picks from the web[...]

Нэр: best kratom strain Огноо: 13 December 2018

Title

[...]please stop by the internet sites we adhere to, which includes this 1, because it represents our picks in the web[...]

Нэр: situs agen bola terpercaya Огноо: 13 December 2018

Title

[...]although web-sites we backlink to below are considerably not connected to ours, we feel they’re actually worth a go by way of, so have a look[...]

Нэр: 40th birthday party ideas Огноо: 14 December 2018

Title

[...]The details mentioned within the post are some of the very best out there [...]

Нэр: Best Stock Market Signals Огноо: 14 December 2018

Title

[...]that would be the finish of this report. Here you’ll locate some sites that we assume you will appreciate, just click the hyperlinks over[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.