АТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах гэж байна

712-1542168136olloo_mn_1494213696_uih

АТГ өнөөдрөөс  эхлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн гэр бүл, бизнесийнх нь түншүүдийг албадан саатуулж, “их баривчилгаа” явуулах гэж буй ажээ.

Албан ёсоор бол авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгах гэх тайлбартай ч зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар  УИХ-ын дарга М.Энхболдыг хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх шаардсан болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Ундраа нар Засгийн Газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн зэрэг сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай шууд холбоотой гэнэ.
АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргалыг хэн гэдэг улс төрч-төрийн өндөр албан тушаалтны гэрт цагаан сараар очиж золгодог, залуу цагийн сайн найз гэдгийг нь улс төрийн хүрээнд хэн хүнгүй мэдэх билээ.
sonin.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.