Сирид хоёр дэлбэрэлтийн улмаас олон хүн амь үрэгджээ

110

ДАМАСК. /NHK/. Даваа гарагт Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид хоёр дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 24 хүн амь үрэгдсэн тухай Их Британид төвтэй Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлэв.

Дээрх байгууллагын мэдэгдэлд тэмдэглэснээр, эхний дэлбэрэлт тээврийн хэрэгсэлд суурилуулсан тэсрэх төхөөргөөс үүдэлтэй бол уг ослын газарт түргэн тусламж ирж байх үед өөр нэг дэлбэрэлт болсон ажээ.

Харамсалтайгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 24 хүрсний 4 нь бага насны хүүхэд байжээ. Үүний зэрэгцээ олон арван иргэн шархадсан байна. Энэ халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна.

Идлиб муж нь Сирийн сөрөг хүчнүүдийн сүүлийн томоохон түшиц газар юм. Тус бүс нутагт “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой хэт даврагсдын бүлэглэл хяналтаа өргөжүүлсээр байгаа ажээ.

Ерөнхийлөгч Башар-аль-Асадын Засгийн газар Идлибийн эргэн тойрны бүс нутгийг бөмбөгдсөний улмаас амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих