Хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай эсэхийг хэлэлцэж байна

751

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлэгт уг төслийн ажлын хэсгийн дарга, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын нэгдсэн холбоо, Хүний эрхийн комисс, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, хуульч, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын УИХ-ын чуулганаар танилцуулах бөгөөд хуулийн хамрах хүрээг өргөтгөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж үүссэн үеэс тооцох, суурь хэм хэмжээг тогтоох, хөдөлмөрийн харилцаанд бартмтлах зарчим, ажил олгогч, ажилтны эрх, үүргийг нарийвчлан зохицуулж өгчээ.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2015 онд Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хөдөлмөрийн маргааны дийлэнх буюу 90.3 хувийг ажлаас буруу шилжүүлсэн, үндэслэлгүй халсан, цалингийн маргаан эзэлсэн бөгөөд энэ тоо 2017 онд 92 хувь, 2015-2018 оны дунджаар 89.5 хувийг эзэлж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд цалин хөлсний нэмэгдлийг зохицуулж өгөх нь зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Тиймээс энэ хуулийн зарим заалтыг боловсронгуй болгох хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн долоо хоногийн ажлын цагийн дээд хэмжээг тогтоох, цалингийн нэмэгдлийг тодорхой болгох, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг иргэдийн эрүүл мэндэд анхаарсан бодлого тусгах шаардлагатайг онцоллоо.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Б.Лхам


URL:

Нэр: 바카라사이트 Огноо: 14 March 2019

We absolutely love your blog and find a lot of your post’s to be what precisely I’m looking for.
can you offer guest writers to write content for you?
I wouldn’t mind composing a post or elaborating on most of the subjects you write with regards to here.
Again, awesome website! https://woori88.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.