НМХГ: 30 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг нь түтгэлзүүлэх саналыг НБГ-т хүргүүлсэн

243

НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтынхаа талаар мэдээлэл хийлээ. Шалгалтад 109 цэцэрлэгийг хамруулж, хяналт шалгалтыг явуулахад, хэд хэдэн зөрчил илэрчээ.

Тодруулбал, Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 32 цэцэрлэг нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, 28 хувь буюу 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 буюу 53 хувь нь мэргэжлийн багшгүй, 26 буюу 23 хувь нь туслах багшийн гэрчилгээгүй, Төрийн бус өмчийн 36 буюу 50 хувь нь цэцэрлэгийн зориулалтын байргүй, 92 буюу 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбай байхгүй, 37 буюу 33 хувь нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу, 71 буюу 65 хувь нь хөгжим болон биеийн тамирын заалгүй сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин бүрдээгүй, хүний нөөц дутагдалтай байсан аж.

 Мөн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээн авч халдвар хамгааллын дэглэм алдагдаж, халдварт ѳвчин тархах нѳхцлийг бүрдүүлсэн байжээ.

Шалгалтын явцад, давхардсан тоогоор нийт 2860 зөрчил дутагдал илрүүлж, илэрсэн дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажиллах чиглэлээр зөвлөгөө өгч, улсын байцаагчийн нийт 1106 заалт бүхий 128 албан шаардлага, 130 заалт бүхий 30 албан даалгавар хүргүүлжээ.

Мөн шаардлага хангахгүй байгаа нэр бүхий 30 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг нь түтгэлзүүлэх саналыг НБГ-т хүргүүлсэн.

Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтад нийт 44.055.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулж дуусгасан байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.