Да.Ганболд улстөрчдийг дүгнэх гээд, сонгогчдыг “дорд үзэв”

olloo_mn_1478159371_daХэзээ хаана хэлчихсэн нь үл мэдэгдэх нэгэн  “Ишлэл” гэх зүйл цахим орчноор явж байнаа. Тэр нь гавьяат эдийн засагч,  бүр тодруулбал бидний “Халзан” хэмээн авгайлдаг Д.Ганболдынх аж. Журмын нөхөд болон ихэнх нөхөд нь  түүнийг Да.Ганболд гэдэг. Түүний амнаас гарсан үг үнэхээр энэ мөн бол “Ард иргэдээ тун ч доош нь хийчихэж дээ” гэж харагдаж  байна.

Тэрбээр уг нь УИХ, ЗГ-ын гишүүдэд сэтгэл дундуур, тэдний хэл боловсрол муутайг, бас хэвлэлд ярилцлага өгчихөөд түүнийгээ бусаддаа  уншиж  өгдөг, тэрийгээ сүүлийн үеийн мэдээ  гэж боддог,  ярьсан зүйл нь сургаал маягийн,  нягталж шалгаж  үл болох худал, таамаг төдий зүйл байдаг. Сэтгүүлчид тэдний яриаг буруу  ойлгоод өөр өөрсдийн хэвлэлдээ  нийлтэлдэг  тэрхүү буруу мэдээлэл нь  Монголын мэдлэг мэдээлэл болоод тараад явчихдаг…  Чухамдаа ийм хүмүүсээс сонгогдож байгаа улстөрчид өөрсдөө төлөөлж байгаа ард түмнээсээ ч хол ялгарахгүй болсон” гэж ирээд л авч өгч.

Гэхдээ өөрөө ч бас  за гэвэл ёогүй  хүн ч биш дээ. Тэртээ 1990-ээд оны сүүлчээр “Хархорин захыг яг ийм болгоно” гээд “Эх орон таймс” сонины ерөнхий эрхлэгч, зохиолч, сэтгүүлч Намжимын Сүхбатад өгсөн  ярилцлагадаа хэлж зураг макетыг нь үзүүлээд зогсож байсан удаатай л юм. Тэрхүү ярилцлагыг уншсан хүмүүс ямар их баярлаж байсан гээч.

Эрхэм гавьяат маань ер нь юу хэлэх гээд  юу ярьж орхив оо. Гэхдээ бас хий гаргадаг хүн биш гэдгийг түүнийг улс төрд гарч ирэх үеэс нь хүмүүс мэднэ.  Чухам яагаад сэтгүүлчид, сонгогчдыг тэр дорд  үзэв. Ард түмэн хэзээ ч алдаж  байгаагүй. Үлгэр туульс, ном зохиолд ч  ард түмнийг  “мэргэн” хэмээсэн байдаг. Гэтэл өнөөдөр тэрбээр яагаад ард түмнийг “дорд үзэх” болов.

Хэдийгээр таны хэлсэн гэх энэ үгс улстөрчдийн үнэн нүүр царай ч ёстой л өөрийн тань хэлсэнчлэн шинэ, содон, мэдээ мэдээлэл биш. Харин ард иргэдээ ийн хэлсэн чинь  л “сонин” болчихлоо. Уг нь ард түмэн танаас арай өөр зүйлийг  хүлээдэг юмсан даа.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=24614


URL:

Сэтгэгдэл бичих