NBA: Одоо цагийн шилдэг 10 тоглогч

Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны лигийн шинэ улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа билээ. Зуны чөлөөт агент солилцоо, наймаа гээд тун өндөр хүлээлтэнд буй 2019-2020 оны улирлын шинэчлэгдсэн шилдэг 100 тоглогчийн жагсаалтыг “ESPN” телевиз гаргасан. Үүнээс та бүхэнд эхний шилдэг 10 тоглогчийг танилцуулж байна.

10- Пол Жорж

ЛА Клипперс - Довтлогч

Өмнөх жилийн чансаанд 14-т

Өнгөрсөн улирал Пол Жоржийн хувьд тун гайхалтай формтой жил болж өнгөрсөн ч Оклахома Сити Тандер багийн хувьд хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Харин түүний чансаа үүнээс  урдуур байж болох байсан ч 10-р байрт эрэмблэгдсэн гол шалтгааны нэг бол тэр байнга эрүүл байж чаддаггүйтэй холбон тайлбарласан бөгөөд энэ зун хоёр мөрний хагалгаанд орж, шинэ улирлын эхний сар гаруй хугацааг  Кавай Леонард болон Клипперс баг түүнгүйгээр өнгөрүүлэх болоод байгаа юм.

9- Дамиан Лиллард

Портланд Трэйл Блэйзерс- Холбогч

Өмнөх жилийн чансаанд- 10

Лигт элссэн цагаасаа аюул тарьж өсөн дэвшиж ирсэн залуу Блэйзерсийг зэрлэг өрнөдийн шилдэг багуудын нэг болгож чадсан. Түүний өнгөрсөн улирал тогтмол багаа тэргүүлсэн тоглолтууд мөн плэй-оффын тоглолтуудыг шийдсэн шидэлтүүд гээд өмнөх улирлын хувьд түүнийг өөлөх зүйл байгаагүй. Портланд Трэйл Блэйзерс ч түүнд ирээдүйгээ даатгаад байгаа. Харин аймшигтай хослолууд үүссэн зэрлэг өрнөнөд Блэйзерсчүүд хэрхэн өрсөлдөх бол?

8- Жоэл Эмбийд

Филаделфиа 76ers- Төв

Өмнөх жилийн чансаанд-9

Өнөө цагийн лигийн хамгийн эзэрхэг төвүүдийн нэг. Өнгөрсөн улирал кареерийнхаа оргил үзүүлэлтийг үзүүлээд байгаа бөгөөд талбай дээр 34.4 минут өндөр түвшинд тоглож 27.5 оноо 13 самбар дунджилсан. Мөн түүний плэй-оффт багтаа үзүүлсэн үр нөлөөг харахад өмнөх жилээсээ нэг байр ахихад  ихээхэн түлхэц  болсон нь илт. Эмбийд дорнод бүсийн өрсөлдөөнд хүчээ зузаатгаад буй Филаделфиа 76ers багтайгаа финалд хүрч чадах болов уу?

7- Никола Ёокич

Дэнвэр Наггетс- Төв

Өмнөх жилийн чансаанд-12

Энэ лиг зөвхөн жижгүүдийнх биш гэдгийг батлаж буй тоглогчид бол яах аргагүй Никола Ёокич болон Жоэл Эмбийд нар юм. Никола Ёокичд хурдан хөдөлгөөн, үсрэлт тэсрэлт байхгүй ч түүнд хурц ухаан, уяан налархай шинж чанар, мэдрэмж хангалттай бий. Ёокич кареерийнхаа туршид  Наггетсийг бүсийн шилдэг баг болгоход гол нөлөөг үзүүлэн үргэлж өндөр түвшинд тоглож ирсэн. Мэдээж энгийн нэг төвийн тоглогч улиралд 20 оноо 10 самбар 7оновчтой дамжуулалт дунджилж чадахгүй. Тэр бол MVP түвшний тоглогч гарцаагүй мөн.

6- Стефен Көрри

Голден Стэйт Уорриорс- Холбогч

Өмнөх жилийн чансаанд -2

Лигийн төдийгүй бүх цаг үеийн шилдэг шидэгч гэгддэг Стеф энэ улиралд Клэй Томпсон болон Кевин Дурантгүйгээр шинэ улиралд хэрхэн багаа удирдаж, дайчид хэр хол явахыг харахад мэдээж сонирхолтой байх нь гарцаагүй. Сүүлийн дөрвөн жил лигт ноёрхож дарааллан финалдсан дайчдын амжилт энэ улирал тасрах эсэх нь Көрри болон Дрэймонд Грийн шинэхэн бүх одод  Д’Анжелло,  нараас шууд хамаарна. Мөн лигийн шилдэг дасгалжуулагч Стив Керр хоосон суухгүй нь мэдээж.

5- Энтони Дэвис

Ла Лэйкерс- Хүчний Довтлогч

Өмнөх жилийн чансаанд- 6

Бид түүнийг тав, зургаадугаар сард тоглож байхыг хараагүй учраас түүнийг финалын тоглогч мөн үү гэдгийг мэдэхгүй. Тэрээр лигт орж ирсэн цагаасаа хоёр удаа плэй-оффт шалгарч ганцхан удаа хоёрдугаар шатанд шалгарч байсан. Гэхдээ мэдээж түүнийг өнөө цаг үеийн хамгийн эзэрхэг тоглогчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ улирал Леброн Жэймс болон Лэйкерсийг финалд эргэн авчрахын тулд түүний MVP түвшний тоглолт хамгийн том түлхэц нь болох юм.

4- Жэймс Харден

Хюстен Рокетс- Хамгаалагч

Өмнөх жилийн чансаанд-3

Сахалт одоо цаг үеийн хамгийн шилдэг довтолгоотой тоглогч гэхэд хэлсдэхгүй. Түүнийг бараг л зогсоох боломжгүй мэт. Харин тэр үүнийгээ финал эсвэл өрнөдийн шигшээ цувралд хараахан харуулж амжаагүй л явна. 28.2 оноо 7 оновчтой дамжуулалт бүсийн хоёрдугаар шат гэдэг магадгүй MVP цолыг хүртэхэд хангалттай ч финалд хүрэхэд, Рокетсыг аварга цол авахад хангалтгүй хэвээрээ л байна.

3- Леброн Жэймс

Ла Лэйкерс- Довтлогч

Өмнөх жилийн чансаа- 1

2011 онд лигийн чансаа гаргаж эхэлсэнээс хойш Леброн анх удаа 1р байрнаас мултарлаа. Мөн хааныг бид финалаар төсөөлдөг бол өнгөрөгч улиралд плэй-оффт ч шалгарч чадаагүй. Энэ жил 34 настай ч түүний улирлын үзүүлэлт буурхаас илүүтэй ахицууд гарж байгаа нь түүнийг харих болоогүйг илтгэнэ. Энтони Дэвисээр хүчээ зузаатгасан Лэйкерс,  Леброны ахин нэг аваргын цомын төлөөх дайралтанд ханцуй шамдан ороод байгаа.

2- Кавай Леонард

Ла Клипперс- Довтлогч

Өмнөх жилийн чансаа- 8

Сайн мэдээ нь тэр өмнө жилээс зургаан байр ахиж чадсан. Харин муу мэдээ нь яагаад тэр номер нэгт биш гэж. 2018-2019 оны улиралд болон плэй-оффын чанарыг харьцуулахад өөр ямар ч тоглогч Кавай Леонардтай эн зэрэгцэж чадаагүй. Үнэ цэнэтэй тоглогчийн санал асуулгад есдүгээрт эрэмблэгдэж, Рэпторсыг аварга цолонд хөтөлж, Финалын Үнэ Цэнэтэй Тоглогч болсон ч хачирхалтай нь хоёрдугаарт эрэмблэгдэв. Харин одоо түүнийг шинэ улирал, шинэ баг, шинэ хослол хүлээж байна.

1-Яаннис Антетокоунмпо

Милоукий Бакс- Довтлогч

Өмнөх улирлын чансаа-4

Яаннис бүх л улирлын турш НБЭ-ийн шилдэг хамгаалагчдыг шалгаж, сандаргаж мөн бүх оддын тоглолтонд гялалзсан. Хүмүүс Яаннисыг сайн тоглогч болно гэж таамагладаг байсан ч дэлхийн шилдэг тоглогчдоос илүү тодрон гялалзаж, тэднийг манлайлж нэгдүгээрт эрэмблэгдэнэ гэж төсөөлсөн нь цөөн  биз. Грек мангас өмнөх улирал өөрийгөө хангалттай батлан харуулж 27.7 оноо 12 самбар 6 оновчтой дамжуулалт, плэй-оффын хоёрдугаар шат дээр нь нэмээд 2018-2019 оны Үнэ Цэнэтэй Тоглогч шагналыг хүртээд байгаа билээ.

                                                                                                                  И. Шинэбат

Zaluu.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих