Нийслэл рүү 4 мянга гаруй тонн нүүрс оруулахыг завджээ

5dc6833ac5189Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын бүсрүү нэвтрэхзамдхяналтын 7 цэг ажиллаж байна.

Тодруулбал, Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн давааны хяналтын цэгүүдээр түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, таслан зогсоох чиглэлтэй хяналт шалгалтыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөнхугацаанд шалган нэвтрүүлэх цэгт 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрс агаарын чанарыг сайжруулах бүс рүү буюу Улаанбаатар хотруу тээвэрлэж, нэвтрүүлэх зорилготой үйлдлийг таслан зогсоогоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих