Шатахууны үнийг 500 төгрөг болгох боломжтой гэлээ

Шатахууны үнийг нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч инфляци бий болсон нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Үнийн өсөлтийг бууруулах талаар гурван талт хэлэлцээр явагдсан ч олигтой үр дүнд хүрсэнгүй.

50 төгрөгөөр л буурлаа. Иймд төрийн бодлогын хэмжээнд шийдвэртэй алхам хийх цаг нь болсон. Өнөөдөр нийтийн шатахуун хэрэглээний үнийг 500 төгрөг болгох боломж харагдаж байна. Нэг литр бензинийг 1000 төгрөгөөр импортлон оруулж ирж байгаа. Шатахуун импортлогч нь 100 хувь Засгийн газар байх ёстой. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ нэг сая тонноор хэмжигддэг.

Нэг сая тн шатахуун хэрэглэхэд 300 тн-ыг нь нийтийн хэрэглээнд, үлдсэн 700 тн нь уул уурхайн том аж ахуйн нэгжүүдэд ногдож байна. Иймд зөвхөн нийтийн хэрэглээний 300 тн шатахуунд төр хөнгөлөлт үзүүлэх ёстой. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд сөрөн шалтгааныг судалж дүгнэлт гарах Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Б.Батбаяр хэллээ.

Тиймээс  “Нүүрс, ус төрөгчийн тухай “хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төсөлд шатахууны үнийн өсөлтийг бууруулах талаар тусгайлан тусгахдаа нефтийн импортыг Засгийн газар мэдэлдээ авч, өнөөгийн нефть импортлогч компаниуд жижиглэн худалдааг хийдэг байхаар оруулсан байгаа.

Ингэснээр жил бүр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргааг туйлдуулдаг байдал эцэслэнэ гэж үзэж байгаа юм. Мөн шатахууны үнийн өсөлт, бууралтын талаар сар бүр нийтэд зарлаж байх юм гэдгийг тэрбээр мэдээлэлдээ дурдлаа.


URL:

Сэтгэгдэл бичих