Улстөрчид иргэдийн айдас, сэтгэл хөдлөл дээр хэрхэн тоглолт хийдэг вэ?

07-5Асуудлын гол учир: Хүн хүчтэй сэтгэл хөдлөлд орсон нөхцөлдөө өөртөө итгэмгүй үйлдэл хийдэг. Сэтгэлзүйн ийм байдал ихэвчлэн гэнэт л бий болдог Гэхдээ зарим улстөрчид хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр зориуд тоглолт хийдэг байна. Тэгвэл улстөрчид хүний сэтгэл хөдлөлөөр хэрхэн өөрт ашигтай үйлдэл хийлгэдэг болохыг тайлбарлая.

Улстөрчид ямар сэтгэл хөдлөл дээр тоглолт хийдэг вэ: Францын улс төр судлаач Доминик Моизигийн үзэж байгаагаар улстөрчид ихэвчлэн хүнийг айдас, доромжлол, эсвэл найдвар гэсэн гурван сэтгэл хөдлөлөөр удирддаг байна. Энэ үзлээ тэрбээр “Сэтгэл хөдлөлийн геополитик” номондоо тусгажээ.

Улс орнууд сэтгэл хөдлөлөөр хэрхэн удирддаг вэ: Моизигийн үзсэнээр Ойрхи Дорнодын орнууд ихэвчлэн доромжлолыг улс төрийн ашиг сонирхолдоо ашигладаг байна. Энэ бүсийн иргэд өөрсдийгөө хүчгүй, амьдралаа авч явах чадваргүй гэдгээ мэдэрдэг. Ийм мэдрэмж төрсөн хүмүүс бусдад өөрийн хүчээ батлан нотолж, хүндлэл хүлээхийг хүсдэг. Хэрвээ хүчгүйдлийн мэдрэмж доод цэгтээ хүрвэл тэд бусдаас өс хонзон авах сэдэлтэй болно.

Тэгвэл өрнөдийн соёлтой орнуудад улстөрчид айдсын мэдрэмж дээр тоглолт хийх нь элбэг. Багахан хэмжээний айдас гэдэг ашигтай. Хүмүүсийг анхаарал болгоомжтой байлгаж, хөдөлгөөн оруулдаг зүйл юм. Гэхдээ хэт их айдас аюултай. Хүмүүсийг зохион байгуулалтгүй болгож, эргэн тойронтойгоо харилцах чадварыг нь үгүй хийдэг.

Азийн орнуудад “итгэл найдвар” дээр тоглолт хийх хандлагатай. Хүний ижил байдалдаа итгэх, амьдралаа сайжруулах хүсэл нь улс орны эдийн засгийг эрс өсгөж ч мэднэ. Энэ хандлага өдгөө Энэтхэг, Хятад, Филиппин болон Азийн бусад орнуудад ажиглагдаж байна.

Улстөрч юу хийж чадах вэ: Хүний сэтгэл хөдлөлийг удирдсанаар улс төрийн зүтгэлтнүүд тэднийг өөрт ашигтайгаар хөдөлгөж болно. Жишээлбэл, сэтгэл хөдлөл дээр тоглолт хийснээр рейтингээ өсгөж, Ерөнхийлөгч ч болох боломжтой юм.

“Улстөрч хүн өөрийн гэсэн “борлогдох” дүр төрхтэй байх нь чухал. Жишээ нь гэхэд, АНУ-ын хамгийн сүүлчийн Ерөнхийлөгчийн сонгуулиарДоналд Трамп харизм, мөн сэтгэл хөдлөл дээрх тоглолтоороо ялалт байгуулж чадсан юм. Тухайн үед Хиллари Клинтон америкчуудын хувьд уйтгартай санагдаж байсан. Тэд ч иймэрхүү улстөрчөөс хэдийн залхчихсан байсан. Яг энэ үед Трамп хурц тод, харизмтай, хараал бүдүүлэг үг хэлдэг зэргээрээ сонгогчдод илүү сонирхолтой санагдсан” гэж улс төр судлаач Николай Спиридонов ярьжээ.

Сэтгэл хөдлөлийн тоглолтоор улс орныг хэрхэн өөрчилж болох вэ: Хүний сэтгэл хөдлөл дээр тоглолт хийснээр улс орноо цэцэглүүлж, эдийн засгийн өсөлтөд хүрч болно. Тухайлбал, Сталины үеийн “5 жилийн төлөвлөгөө”-г эргэн санавал хүмүүс бүх зүйлийг урам зоригтойгоор, эсвэл айдсын мэдрэмжтэйгээр хийж байсан гэдэг.

Гэхдээ хүний сэтгэл хөдлөл дээр тоглолт хийснээр таагүй, гунигтай үр дагавар ч гарч болно. Үүний хамгийн тод жишээ бол Дэлхийн хоёрдугаар дайн юм.

“Гитлер, Муссолини нар сэтгэл хөдлөл дээрх тоглолтоор хэдэн зуун мянган хүнийг бослогод уриалж чадсан байдаг. Хүмүүсийн эмзэг мэдрэмж болох сэтгэл хөдлөл дээр тоглож, тэд хүмүүнлэг бус, хүн төрөлхтний үнэт зүйлсээс гажуудсан зүйлст өөрсдийнх нь зөв болохыг итгүүлж үнэмшүүлж чаджээ. Харизмтай удирдагчдын ийм үзлээс болж олон хүн амь амьдралаа өгсөн байдаг” гэж улс төр судлаач Максим Жигун мэдэгдсэн аж.

Эх сурвалж: etcetera.media

Бэлтгэсэн Э.Март

https://updown.mn/107327.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.