Монголчууд дөрвөн портер хог тарьж “хийморио сэргээдэг”

645705c31c984363a644cf00a9dc089aКононавирусийн халдварын улмаас олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Энэ хүрээнд сар шинийн баярын өдрөөр Хийморийн овоонд гарахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа (БХУДЦГХЗ)-наас хориглолоо. Тус газраас Хан-Уул дүүргийн цагдаагийн газартай хамтран хяналт шалгалт хийх юм байна.

Энэхүү шийдвэрийн талаар уг захиргааны ахлах мэргэжилтэн Г.Ганзоригтоос тодруулахад “Шинийн 1-ний өглөөний нарыг үзэх гэж хүмүүс маш олноороо Хийморийн овоонд гардаг. Тэр олон хүн, машины хөлд уулын хөрс талхлагдаж гүйцсэн. Харин одоо халдварт өвчин тархах эрсдэлтэй байгаа тул бид ийм шийдвэр гаргалаа. Олон хүн нэг дор цугласны дараа хэцүү шүү дээ. Бид жил бүр байгаль хамгаалагчид болон төрийн бус байгууллагынхантай хамтран цэвэрлэгээ хийдэг юм. Өнгөрсөн жил л гэхэд дөрвөн портер дүүрэн хогийг цагаан сарын дараа цэвэрлэсэн. Иргэд идээ будаа, архи дарс, хэвийн боов, сүү өргөх нэрийдлээр орчныг маш их бохирдуулдаг. Мөн хуурайшилт ихтэй жил иргэдийн уугиулж орхисон арцнаас болж түймэр дэгдсэн тохиолдол ч бий. Уг нь бурхан шашны зан үйл талаас нь судалбал шинийн 1-ний өглөө уул овоон дээр гарах ёс байдаггүй л юм билээ” хэмээн ярилаа.

Хийморийн овоонд гарч, сүлд хийморио сэргээх үзэгдэл 1990-ээд оны дунд үеэс эхтэй гэж үздэг. Анхандаа зөвхөн бөхчүүд гардаг байсан бол хожим энгийн иргэд шинийн 1-ний өглөөний нарыг үзэх гэж олноороо зорих болсон юм. Хийморийн овоог Манзушир хутагт тахидаг байсан гэх бөгөөд зөвхөн эрчүүд гардаг учир “Эрчүүдийн овоо” гэж нэрлэх нь ч бий. Хэрэв эмэгтэй хүн гарвал буга урамдахаа болино гэж цээрлэдэг аж.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.