5G хэрэглээний хүрээ тэлж байна

shutterstock_1183499047-e1556867511664

14-16-нд Хятадын олон улсын мэдээлэл холбооны 2020 оны үзэсгэлэн Бээжин хотноо “Уран холбоо ухаалаг ирээдүй” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.

Хятадын Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам үзэсгэлэнгийн үед мэдэгдэхдээ, Хятад улс 600 гаруй мянган 5G баазыг байгуулж, 150 сая хэрэглэгчтэй боллоо. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт 800 мянган баазтай байдаг бөгөөд Хятад улсын бүтээн байгуулалтын хурд дэлхийд түрүүлж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүд гол нь 5G ухаалаг үйлдвэрлэл, 5G автомашины сүлжээ, 5G зайны эмчилгээ, 5G лайв, 5G ухаалаг робот зэргийн хэрэглээг танилцуулсан гэжээ.

Хятад улсын мэдээлэл холбооныхон цагдаа, зам тээвэр, экологи, эмчилгээ, хэвэл мэдээлэл зэрэг салбар хоорондын хамтын ажиллагаанд 5G-г ашиглаж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: http://mongol.cri.cn

URL:

Tags: