Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч хоёр айлын гэрийг мөргөж ноцтой осол гаргажээ

skhdСонгинохайрхан дүүргийн 33-р хороонд согтуу жолооч өдрийн цагаар нэг хашаанд байрлах хоёр айлын гэрийг мөргөсөн ноцтой осол гаргасан байна. Осол болох үед гэрт 2-14 насны 4 хүүхэд болон настай хүн байсан ч азаар гэмтэл аваагүй аж.

Осол гарах үед цагдаагийн байгууллага болон яаралтай түргэн тусламж дуудсан боловч 2 цагийн дараа ирсэнд гомдолтой байгаагаа хохирогч эмэгтэйн зүгээс мэдээлжээ. Эд хөрөнгөөрөө хохирч, эрсдэлтэй байдалд орсон иргэд шоконд орсон байдалтай байгаа юм. Осол гаргасан этгээд зугтахыг завдсан ч хоёр иргэний тусламжтайгаар баригдсан байна. Цагдаагийн байгууллагын зүгээс согтуу этгээдийг шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.


URL: