Иргэд АТГ-т хэрхэн гомдолоо өгөх талаар мэддэггүй

Шударга үнэн, ил тод байдлыг төрийн болон бусад нэгжүүд хаана ч баримталдаг байх хэрэгтэй. Гэвч хээл хахууль, авлига гэдэг зүйл төрийн дээд албан тушаалтнаас эхлээд доод албан хаагчийг хүртэл эзэмдэж чадсан ийм үед Монгол улс байгааг нүдтэй бүхэн харж, чихтэй бүхэн сонсож байна. Өнөөдрийнхөөрөө байхгүйн тулд үндсийг нь таслах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Ийм учраас АТГ-т хүн бүр итгэл хүлээлгэж, түүний хэрээр биелэлтийг хүлээдэг. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд иргэд цаашлаад нийгэм өөрөө тус газартай хамтран ажиллах хэрэгтэй юм. Энэ харилцааг илүү бодитой болгох зорилгоор АТГ-аас ээлжит мэдээллээ нээлттэйгээр хийлээ.






Уулзалтанд төрийн болон бусад байгууллага аж ахуйн нэгж, мөн иргэд өргөнөөр оролцож байна. Зочдын хамгийн гол сонирхож байсан сэдэв бол иргэн хүн авилга хээл хахуультай холбоотой мэдээ мэдээлэл, гомдол саналаа тус газарт хэрхэн хүргэх талаар байлаа. Хэрэв та энэ сэдвийн хүрээнд АТГ-т хандах шаардлага гарвал өөрийн биеэр болон цахим шуудан, шуудан, мөн тусгай дугааруудаар холбогдон санал гомдлоо хүргүүлж болох нь ээ. Харин таны хүргэсэн асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэн хариуг өгөх юм байна. Уншигч та АТГ-тай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн биеэр сонирхохыг хүсвэл яг одоо Чингис зочид буудалд болж байгаа энэхүү арга хэмжээг зорьж болно. Үйл ажиллагаа 3 цагийн турш үргэлжлэх юм байна.

Т.Ариунаа
Olloo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих