Өвөрхангайгаас нэр дэвшсэн гишүүдийг шүүх хурал хойшлов

Өвөрхангай аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Учир нь нэхэмжлэгч Г.Батхүүгийн талаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт тавьсан байна. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог Өвөрхангай аймагг АН-аас нэр дэвшиж ялагдсан Г.Батхүүгийн бие төлөөлөгч Доржпалам Хан-Уул дүүргийн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаад байсан юм.

Уг нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцээд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг буруутай гэж үзсэн юм.

Тиймээс Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Хан-Уул дүүргийн шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан хэмээн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд гомдол гаргаад байсан билээ.

О.Ялгуун

”Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих