Ж.Гантөгс эхний 36 сумаа харвалаа

“Лондон-2012” зуны олимпийн наадмын байт харвааны тэмцээн эхэллээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн харвааны урьдчилсан буюу чансаа тогтоох харваа өнөөдөр Монголын цагаар 16.00 цагт эхэлсэн юм. Урьдчилсан харваанд нийт 64 тамирчин тус тус 72 сум тавих бөгөөд дундаа завсарлагатайгаар 36 сум харвах юм. Урьдчилсан харвааны дараагаар тамирчдыг оноогоор нь жагсааж, эрэмбэлэх учиртай. Үүний дагуу нэгдүгээрт эрэмбэлэгдсэн тамирчин 64 дэх харваачтай, хоёр дахь нь 63, гурав дахь нь 62-той гэхчилэн дараагийн шатанд халз өрсөлдөх учиртай. Эхний тойргийн харваа долдугаар сарын 30-нд болох юм.

Эх орноо төлөөлөн Лондонгийн олимпийн наадамд цэц сорих ОУХМ Ж.Гантөгсийн тухайд урьдчилсан харвааны эхний 36 сумаа тавьж, 335 оноо авснаар 18 дүгээр байрт бичигдээд байна. Түр завсарлаад, үлдсэн 36 сумаа харвах юм. Үүний дараа тамирчдын оноог нэгтгэж, эрэмбэлэн жагсаах учиртай.

Эхний 36 сумын дараах байдлаар БНСУ-ын гурван тамирчин эхний гурван байрыг эзэлжээ.

С.ЦЭЛМЭГ

URL:

Сэтгэгдэл бичих