Ким Чен Ун эхнэрээ цэргийн ангиар дагуулж явав

Өнгөрсөн долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн олны өмнө дахин гарч эхэлсэн Хойд Солонгосын ирээдүйн Их Удирдагч Ким Чен Уны одоогийн байдлаар нийтдээ 13 удаа цэцэрлэг, амралтын хүрээлэн, дэлгүүр зэргээр явж ажил үйлстэй нь танилцжээ. Тэгэхдээ үүний 9 удаа нь эхнэр И Сол Жүтэй хамт байсан байна. Өчигдөр л гэхэд тэд хамтдаа 522 дугаар цэргийн ангид зочлон очсон нь үнэхээр сонин үйл явдал болжээ.

20120726095807753

Хойд Солонгосын өмнөх 2 Их Удирдагч цэргийн ангид эхнэрээ дагуулан албан ёсоор очиж байгаагүй аж. Тэгвэл Ким Чен Уны иймэрхүү алхмууд Хойд Солонгосыг өөрчлөн шинэчлэгдэж буйг, өөрийнхөө Тэргүүн хатагтай гэсэн имижийг  үзүүлэх гэсэн оролдлого гэж үзэж болох ажээ.

 Мөн И Сол Жүгийн цэргийн ангир зочлохдоо барьсан цүнх нь Францын Кристиан Диор брэндийнх бөгөөд Өмнөд Солонгос улсад 1 сая 800 мянган воноор худалдагддаг юм байна.

20120726095807753
20120726095807753
20120726095807753
20120726095807753
20120726095807753
20120726095807753

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих