Оюу толгойн Хулхи реклам

Хүний тархи нь бодол оюуныг цэгцлэн гаргаж ухаантайгаар үйлдэлийг хийж байдгаараа зөн билэгээрээ амьдардаг араатан амьтадаас асар том ялгаатай байдаг. Сүүлийн хэдэн жил Монголчууд толгой гэж ярих нь маш их болжээ. Тавантолгой, оюутолгой, оюуны толгой, оюунлаг толгой гээд л толгой ярихын нэгэн учир бас байна.

Нэг нь уул, овоо, довцог /толгой/ түүнийг ярьж байна. Нөгөөх нь Монголчуудаа ухаантай байлгах толгой ярих юм. Гэтэл зальдаад ч байна уу лоббидоод ч байна уу хуйвалдаад ч байна уу салгаж чадсан довцог толгойнуудыг авсан харийнхан Монголчуудын оюуны толгойг харин ч нэг мулгуу тэнэг гэж боддог амархан бас эргэчих толгой гэж санадаг бололтой.

Сүүлийн хэд хоног хаа сайгүй хэдэн ямаа буусан шагай, атар талхыг зүсээд хэдэн тоо тавиад таньд ашигтай бидэнд  бүр ашиг муутай та нар гоё болно бид эндээс өлөн зэлмүүн л нэг хоолоо олж иднэ гэсэн янзтай рекламыг Улаанбаатар хотын хамгийн үнэтэй гэсэн самбаруудыг түрээслэн тавиж Монголчуудад зориулан юу ч зарахгүй юм байж бидэнд  зориулан бараа бүтээгдэхүүн сурталчилж байгаа юм шиг тусгай хөтөлбөр гарган бөмбөгдөж эхэллээ. Үүний цаанаа ямар “Ы” ажиллагаа яваад байгаа энгийн ард түмэн бүгдээрээ хараад л ойлгож байгаашдээ. Уул уурхайн салбар Эрдэнэт үйлдвэр шиг  үр шимээ өгөөд эхэлнэ. Ядаж овоо хэдэн байшин босоод Хятадуудаас илүү Монголчууд олноороо ажиллаад эхэлбэл үр дүнгээ тэр дороо харуулах учиртай. Хуучин засгийн Монголчуудынхаа ажилгүйдэлийг бууруулж ажиллах сайд нь нөгөө алдартай довцог толгойд ирж ажиллах Хятад ажилчдын квот буюу хязгаарыг нэмж Монголчуудынхаа ажиллах хувийг багасгахаар хуулийн төсөл бариж ороод буцаж байсаныг бүгд санаж байгаа байх.

Нөгөө алдартай толгойд улс төрчидийг худалдаж авдаг баг мөн тэдний эсрэг юм яриулахгүй гэж зарим нэг телевизүүдэд мөнгөн бороо оруулж иргэдийг нь нөгөө хэвлэл мэдээлэлээр оюунлаг толгойг угаахаар худлаа реклам цацаж өгч байна даа. Түүнчлэн түмний толгой эргүүлэх төрөл бүрийн Маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлдэг хүчирхэг багыг байгуулан Монголчуудыг Монголчуудаар  нь маллах тактик барин ажиллаж байна.

Гурван сая Монголчууд нэг муу Канад дамчингаас  муу толгойтой байв гэж харин толгойлж байсан урвагч ноёдоос болж худлаа мэдээллийг үнэн болгох гэж би хариуцна үнэхээр ашигтай ч гэх шиг ашиг яриад байгаа хүний цаанаа ямар ашигтай байгааг мэдэж байгаан байна л даа. 2008-2012 онд төрийн эрхийг бариж байсан засагт овоо шударга дугардаг  нь цөөхөн байсан одоо харин нэлээд нэмэгдэж үнэхээр ардчилсан засаг биелэлээ олоод байна уудаа гэсэн бахархмаар сэтгэл төрсөн ч гайгүй залруулдаг дээрээ тулаад унагаж байхын. Овоо гайгүй засий залруулий сайжруулий гээд дугарч байсан хүмүүс эсрэг санал өгөөд алайтайж байхын. Энэ улс төрд ер нь Монгол эр хүн байна уу даа. Чиг шулуун үзэл бодолтой ямар ч зүйлд хувирдагүй худалдагдагүй тийм байвал сайхан гүндүүгүй эрчүүд алга болчоо юу даа. Эсвэл гуйвдаг худлаа яридаг, ярисанаасаа эсрэг кноп дардаг тийм л хүмүүсийг Монголчууд шилж сонгож байгаад зөөлөн сэнтийд залчихдаг юм боловуу.

Монголчууд бөхчүүдээ олимпийн дэвжээнээс сумо бөхийн дэвжээнээс харж бахархаж энэ зуныг  дуусгаж намарыг мөн ч сайхан зугаатай бахархууштайгаар өнгөрүүлж байна. Олимп эхлэхээс авхуулаад бахархмаар нэгэн мэдээлэл гарч эхэлсэн. Лондонгын алтан медаль Монголын Оюутолгойгоос олборлосон алт гэнэ, Монголчуудын алт Олимпын аваргуудын энгэрт гялалзах гэнэ шүү гэх мэтээр мэдээлэл ар араасаа хөвөрч эхэлсэн. Сайхан мэдээ шиг хэрнээ араасаа балаг дагуулсан мэдээлэл гэж шуугиан дамжин тархав. Оюутолгойд 10 мянган Хятад хоригдол ажиллаж байна. Хоригдолуудын олборлсон алтаар Лондонгын алтын медаль бүтэж байна гэх мэтээр. Тэр дээр олборлоод эхэлчихсэн байхад манай засаг чимээгүй суугаад байсан юм шиг, бас хил гаалийнхан нь  ажлаа хийдэгүй эсвэл дүлий сохор болчихсон ч юм шиг, өнөө ажлын байр нэмнэ Монголчууд ажилтай болно гээд байсан уурхай Хятадуудыг 10 , 10 мянгаар нь ажлаар хангасан ч гэх шиг энэ но гэхээсээ ноцтой л асуудал болоод байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих