ИХЭР ХҮҮХЭД ӨСГӨХӨД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ ОЛГОДОГ БАЙЯ

Ховд аймагт “Ижил заяа-ихэр заяа” нэртэй ихрүүдийн баярыг сүүлийн гурван жил дараалан зохион явуулж байна.
Тус аймгийн хэмжээнд 250 ихэр бүртгэгджээ. Аймгийн Бизнес эмэгтэйчүүдийн холбоо, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан “Сандаг сан” ивээн тэтгэж ихрүүдийн баярыг тэмдэглэлээ. Ихрүүд төр засагт өөрсдийн нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх тулгамдсан олон асуудал байна гэж Аймгийн Бизнес эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Д.Цэндхүү ярилаа.
Ихрүүдийн эцэг, эх нь тэднийг өсгөн торниулж, асарч сувилах гээд завгүй байдаг учир ажил хийх боломж олддоггүй. Ийм учраас тэднийг хоёр нас хүртэл нь асрах хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэмж олгохыг төрөөс тэд хүсч байна. Мөн ихрүүдийг эмчилгээ сувилгаанд явах, эмчлүүлэх ясли, цэцэрлэг, сургуульд ороход хувцас, хичээлийн хэрэглэлд туслалцаа үзүүлэх хэрэгтэй байдаг тухай ихрүүдийн эцэг, эх санал болгож байна. Залуу гэр бүл ихэр хүүхэд төрүүлбэл байр орон сууц авахад хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэх зэрэг халамжийн олон асуудал ихрүүдэд тулгамдаж байгааг энэ үеэр оролцогчид ярьж байлаа.

Ховд аймаг А.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих