Нийтийн тээврийнхэн баярын өдрүүдэд 08:00-22:30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ

Шинэ жилийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдөр, маргааш амралтын өдрийн хуваариар буюу өглөөний 08:00 цагаас орой 22:30 цаг хүртэл үйлчлэх ажээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 66, хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 651 автобус, туслах чиглэлийн 22 чиглэлд бага оврын 200 автобус нийт 851 тээврийн хэрэгсэл үйлчлэх юм байна.

Харин өнөөдөр болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд их багтаамжийн автобусны 20 чиглэлд 35 автобус 23:30, 00:30 цагуудад Сүхбаатарын талбайн урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчлэх ажээ.

Тус газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад автобусны техникийн бүрэн байдлыг ханган, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахаар болжээ. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 24:00 цагийн турш 326325, 323176, 93126287 эдгээр утсанд хандах боломжтой юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих